Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч, төрн ийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өдөр. Тэртээх 15 жилийн өмнөх яг энэ өдөр тэрээр бусдын гарт цаг бусаар амиа алдлаа гэсэн мэдээ Монголын ард түмнийг нөхөж баршгүй гүн эмгэнэлтэй нүүр тулган учруулсан юм.

Өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. Энэ хэргийн эзэн холбогдогч олдохгүй байсаар өнөөдөртэй золгож байна. Хэдий тийм ч гэр бүл, найз нөхөд, намынхан нь жил бүрийн 10-р сарын 02-ны өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай болоод байгаа.

Цэцэг өргөх ёслол өнөөдөр 11.00 цагт болно.

Х.Даваа