Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, өсөх идэр начин Р.Пүрэвдагва үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн.

Гэвч шинэ арслангийн талаар таагүй мэдээлэл гадуур цацагдаж энэхүү мэдээлэлд улсын арслан эмзэглэж явна. Харин энэ талаар өөрөөс нь тодруулахад тэрээр "Би наадмаас хойш огт амраагүй байгаа. Одоо даншиг болох гээд бэлтгэл хийж байна. Энэ гүтгэлгийн чанартай мэдээ. Ийм мэдээлэл гарсанд ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Тийм зүйл гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээн хэллээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва нэгэн эрийг Тэрэлжид архидан согтуурч байхдаа зодож танхайран зодуулсан хүн нь ГССҮТ-д хэвтэж байгаа. Тус хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа гэх худал мэдээлэл өчигдөр цахим сайтуудаар гарсан юм.

Тэрбээр Энэ мэдээллийг гаргасан сонины газартай уулзаж, залруулга хийлгэнэ хэмээн хэллээ.

М.Буянжаргал