Бразилийн Рио де Жанейро хотноо өнөөдөр Зуны Олимпийн XXXI наадмын нээлт болно. Нээлтийн арга хэмжээний ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар бямба гаригийн өглөөний 08.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн олимпын наадамд нийт 42 тамирчин Монгол улсаа төлөөлөн оролцохоор болоод байгаа билээ. Үүнд, жүдогийн 13, чөлөөтийн 10, боксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таэквондо 1, усанд сэлэлтийн 2 тамирчин тус бүр өрсөлдөх юм.

Манай тамирчдын салхийг байт харвааны ОУХМ Ж.Гантөс, жүдо бөхийн төрөлд эрэгтэй 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг нар барилдана. Жүдогийн тэмцээн наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэх юм.

Чөлөөт бөх:

Эрэгтэй:
Э.Бэхбаяр /57 кг/,
Г.Мандахнаран /65 кг/,
П.Өнөрбат /74 кг/,
О.Үйтүмэн /86 кг/,
Д.Хүдэрбулга /97 кг/,
Ж.Чулуунбат /125 кг/

Эмэгтэй:
Э.Сумъяа /53 кг/,
П.Орхон /58 кг/,
С.Батцэцэг /63 кг/,
О.Насанбурмаа /69 кг/

Жүдо бөх:

Эрэгтэй:
Ц.Цогтбаатар /60 кг/,
Д.Төмөрхүлэг /66 кг/,
Г.Одбаяр /73 кг/,
О.Ууганбаатар /81 кг/,
Л.Отгонбаатар /90 кг/,
Н.Түвшинбаяр /100 кг/,
Б.Тэмүүлэн /+100 кг/

Эмэгтэй:
М.Уранцэцэг /48 кг/,
А.Цолмон /52 кг/,
Д.Сумъяа /57 кг/,
Ц.Мөнхзаяа /63 кг/,
Ц.Наранжаргал /70 кг/,
П.Лхамдэгд /-78 кг/

Бокс:
Г.Ган-Эрдэнэ /49 кг/,
Х.Энх-Амар /52 кг/,
Э.Цэндбаатар /56 кг/,
Д.Отгондалай /60 кг/,
Б.Чинзориг /64 кг/,
Б.Түвшинбат /69 кг/

Буудлага:
О.Гүндэгмаа /Гар буу/
Ц.Мөнхзул /Гар буу/
Г.Нандинзаяа /Урт буу/

Хөнгөн атлетик /марафон/
Б.Сэр-Од,
Д.Гантулга,
Л.Отгонбаяр,
Б.Мөнхзаяа,
Ц.Бямбажав

Байт харваа:
ОУХМ Ж.Гантөгс

Таэквондо:
П.Тэмүүжин /58 кг/

Хүндийг өргөлт:
М.Анхцэцэг /75 кг/

Усанд сэлэлт:
Б.Есүй /эмэгтэй/,
Б.Дөлгөөн /эрэгтэй/