Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам тавантолгойн хувьцаанаас иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болж, хувьцаа авахаар хүсэлт гаргасан иргэн бүрт долоо, долоо хоногийн зайтай мөнгийг нь олгож байсан билээ. Харин Сонгуулиас хойш энэ мөнгө нь үлгэр болжээ. Санхүүжилтгүй, үүнд зориулах мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хувьцааны мөнгөний сүүлийн ээлжийн хүмүүсийн мөнгө сураг тасарсан байна.

Тэгэхээр энэ нь АН-ын сонгуулийн шоу бөгөөд иргэдийг хэдхэн төгрөгөөр хуурч байж санал авах гэсэн башир арга гэж ойлгож болохоор байна. Түүнээс биш үнэхээр чин сэтгэлээсээ иргэдэд хувьцааны мөнгө тараах байсан бол тооцоотой ажи хийж байсан баймаар юм. Үүнээс гадна хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарчээ. Мөн л манай улс одоогоор хүүхдийн мөнгө олгох хэмжээний мөнгөгүй болсон аж.

Тиймээс иргэд өдөр бүр л хувьцааны мөнгө, хүүхдийн 20 мянгаа хүлээгээстэй байна. Ер нь үе, үеийн засгийн газар болон нэр дэвшигчид халамж олгож, мөнгө амладаг, иргэд аль болох ажил хийхгүй, хийх гэхээр ажлын байр ч үгүй болохоор хүүхдийн мөнгөө хүлээгээстэй цөхрөнгөө барцааж байгаа харагдах юм. Иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан төрийнхөн болон бэлэн хоол хүлээгээд сурчихсан ард түмэнтэй ийм байдлаар олон жил болбол энэ улс хаана хүрэх вэ. Тамын тогооны үлгэр гэх ч болох вий дээ. Төрөөс бэлэн мөнгө горьдохгүйгээр амьдарцгаадаг болчихвол мөн гоёо.

Г.Наран