Одоо би хүүхэд гаргах боломжгүй болсон…
2013/10/01
Би 27-тойдоо түүнтэй танилцсан. Тэр гэр бүлтэй би тэрийг нь ч мэдэж байсан. Болохгүй гэдгийг ч бас тэр өөрөө бүхнийг эхлүүлсэн би түүнд маш их хайртай байсан. Тэрний гэр бүлийн өмнө буруутай гэдгээ мэдэрч хүүхдүүдэд нь шалихгүй ч бэлэг авч өгч байсан. Бас өөрийг нь өвдчих вий гэж анхаарал тавидаг байсан. Би удалгүй хүүхэдтэй болсон байсан. Тэрэнд хэлэхэд тэр яаг л үхэх гэж байгаа хүн шиг царайлсан. Би мэдсэнээсээ хойш 2 сар шаналж байж хэлсэн. Хүний сэтгэл зүйгээр амьдралаар тоглосон болчих байх миний буруу гэж бодоод авхуулсан. Дараа нь ахиад л хүүхэдтэй болсон. Бас л түүний төлөө гэж бодоод хэцүү байсан ч авахуулсан.
Харин дараачийхийг нь гаргая гэж бодсон боловч зулбасан. Сэтгэл зүйн хувьд энэ үеүүдэд надад үнэхээр хүнд байсан би өдөр бүр л өөрийгөө буруутгаж амьдардаг. Харин тэр хүн надаас зугтдаг байсан. Унтахийн тулд л надтай уулздаг байсан. Би тэр хүнээс ганцхан сэтгэлийн дэм л хүсдэг байсан тэр болгонд зугтдаг байсан. Одоо би хүүхэд гаргах боломжгүй болсон. Одоо хүртэл тэр хүний дэмийг хүлээдэг харин тэр намайг л буруутгадаг. Надтай байхдаа гэр бүлээ ярьдаг байсан. Тэр нь тэвчишгүй байсан ч би хайртайдаа тэсдэг байсан. Одоо бол тэр хүн намайг ойлгохгүй байхад би яагаад зүгээр орхих гэж гэсэн үзэн ядалтаар дүүрч байна. Би яавал дээр вэ?