Бразил улсын Рио Де Жанейро хотод зуны олимпийн XXXI наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн эхлэлд “Маракана” төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч олон тоо тоолж эхлүүлсэн юм. Үүний дараагаар Бразил улсын төрийн далбааг цэнгэлдэхийн голд мандуулж, төрийн дуулал эгшиглүүлснээр зуны олимпийн XXXI наадмын нээлт албан ёсоор эхэллээ

 

 

"Маракана" цэнгэлдэхэд хүрээлэнд эхэлсэн “Рио-2016” олимпийн наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын төрийн далбааг жүдо бөхийн ОУХМ Б.Тэмүүлэн намируулсаар хүндэтгэлтэй орж ирсэн билээ.

Манай улсаас нийт 43 тамирчин спортын есөн төрлөөр өрсөлдөх юм. Алтан медалийг бэлгэдэн шар өнгийн хослолоор жигдэрсэн тамирчдадаа нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч байна.

Энэ удаагийн олимпийн нээлтэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөн гаргаж, Бразил улс өөрийн орны гайхалтай түүхийг харуулсан урлаг соёлын сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж байгаа юм.

Бразил улсын үзэсгэлэнт хот болох Рио Де Жанейрод хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны олимпийн XXXI наадмын нээлт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. “Рио-2016” олимпийн нээлтийн үйл ажиллагааны гэрэл зургийн сонирхолтой агшнаас түүвэрлэн хүргэж байна.