Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь
2016/08/06
Бразилын нийслэл Рио-де Жанейро хотноо болох “Рио-2016” зуны олимпийн наадмын нээлт Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 8-р сарын 6-ны өдрийн өглөөний 08:00 цагт албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн зуны олимпийн наадамд манай улсаас 49 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх юм. Тэгвэл Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.
Наймдугаар сарын 5
21:00 цагт: Байт харваа
-Манай тамирчин Ж.Гантөгс, Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа төрөлд оролцоно. Энэ төрөлд өрсөлдөх 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.
Наймдугаар сарын 6
20.30 цагт: Буудлага
-Хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа буудна.
22:00 цагт: Жүдо
-Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломж ч бий.
23:00 цагт: Бокс
-Боксын 48 кг жинд Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ийн жинд Д.Отгондалай нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.
Наймдугаар сарын 7
21:00 цагт- Хийн буудлага
-Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино.
22:00 цагт- Жүдо
-Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар барилдах юм.
22:00 цагт- Хүндийн өргөлт
-Эрэгтэйчүүдийн 56 кг жинд У.Чагнаадорж өрсөлдөнө.
23:00 цагт- Бокс
-Боксын 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат
Наймдугаар сарын 8
05:00 цагт:Бокс
-Боксын 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат
21:00 цагт: Байт харваа
-Байт харваа ганцаарчилсан харвааны хасагдах шатны тэмцээнд Ж.Гантөгс оролцоно.
22:00 цагт: Жүдо
-Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумьяа нар барилдана.
Наймдугаар сарын 9
00:00 цагт: Бокс
-Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ
21:00 цагт: Байт харваа
-Ж.Гантөгс хасагдах шатны өрсөлдөөн
21:00 цагт: Буудлага
-Тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарын тэмцээн болно.
22:00 цагт: Жүдо
-Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Мөнхзаяа, Эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар нар барилдана. Хэрэв манай тамирчид финалд үлдвэл шөнийн 03:00 цагт шигшээ барилдаанд оролцоно.
Наймдугаар сарын 10
05:00 цагт: Бокс
-Боксын 49 кг жинд Г.Ган-Эрдэнэ, 56 кг жинд Э.Цэндбаатар, 60 кг жинд Д.Отгондалай
22:00 цагт: Жүдо
-Эрэгтэйчүүдийн 90 кг жинд Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг жинд Ц.Наранжаргал нар барилдана.
22:00 цагт:Байт харваа
-Тамирчин Ж.Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шатны тэмцээнд оролцоно.
Наймдугаар сарын 11
00:15 цагт: Бокс
-Эрэгтэйчүүдийн 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг, 69 кг жинд Б.Түвшинбат нар өрсөлдөнө.
Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэг
00:30 цагт-Хүндийн өргөлт
-Эмэгтэйчүүдийн 69 кг жинд М.Анхцэцэг
21:00 цагт-Урт буу
-Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа
22:00 цагт- Жүдо
-Эмэгтэйчүүдийн 78 кг жинд П.Лхамдэгд, эрэгтэй 100 кг жинд Н.Түвшинбаяр
Наймдугаар сарын 12
00:30 цагт: Бокс
-Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг нар тулалдана.
01:00 цагт: Усанд сэлэлт
-Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Дөлгөөн
22:00 цагт: Жүдо
-Эрэгтэйчүүдийн нэмэх 100 кг жинд Б.Тэмүүлэн
Наймдугаар сарын 13
00:00 цагт: Бокс
-Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар оролцоно.
01:00 цагт-Усанд сэлэлт
-Эмэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Есүй
Наймдугаар сарын 14
00:15 цагт: Бокс
-Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 52 кг жинд Х.Энх-Амар, 56 кг жинд Э.Цэндбаатар нар тулалдана.
21:30 цагт: Марафон
-Марафон гүйлтийн тэмцээнд Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар оролцоно.
Наймдугаар сарын 15
00:30 цагт Бокс
-Монголын баг тамирчдын тэмцээн өдрийн 15:00 цагт хүртэл явагдана.
Наймдугаар сарын 16
00:15 цагт: Бокс
-Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар оролцоно.
Наймдугаар сарын 17
00:00 цагт: Бокс
-Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Отгондалай, 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг нар өрсөлдөнө.
22:00 цагт: Чөлөөт бөх
-Эмэгтэйчүүдийн 58 кг жинд П.Орхон, 69 кг жинд О.Насанбурмаа нар барилдах ба шөнөдөө медалийн эзэд тодорно.
Наймдугаар сарын 18
03:30 цагт: Бокс
-52 кг жингийн Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар тулалдана.
21:15 цагт: Таеквондо
-Таеквандогын 68 кг жинд П.Тэмүүжин өрсөлдөнө.
22:00 цагт: Чөлөөт бөх
-Эмэгтэйчүүдийн 53. 63 кг жинд Э.Сумьяа, С.Батцэцэг нар барилдана.
Наймдугаар сарын 19
02:30 цагт: Бокс
-Боксын 56 кг жиннийн тамирчин Э.Цэндбаатарын хагас шигшээ буюу медалийн төлөөх тулаан болно.
22:00 цагт: Чөлөөт бөх
-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 болон 74 кг жингийн Э.Бэхбат, П.Өнөрбат нарын барилдаан болно.
Наймдугаар сарын 20
02:00 цагт: Бокс
-Боксын 52 болон 64 кг жингийн Х.Энх-Амар, Б.Чинзориг нарын медалийн төлөөх тулаан болно.
22:00 цагт: Чөлөөт бөх
-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 болон 125 кг жингийн О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдах бөгөөд энэ өдөртөө медалийн эзэд тодорно.
Наймдугаар сарын 21
02:15 цагт: Бокс
-Боксын төрлийн 56 кг жингийн аваргын төлөөх тулаанд Э.Цэндбаатар тулалдана.
21:30 цагт: Марафон
-Марафоны төрөлд манай улсаас Б.Сэр-Од, Б.Гантулга, Ц.Бямбажав нар оролцоно.
Наймдугаар сарын 22
02:15 цагт. Бокс
-Боксын 52 болон 64 кг жингийн аваргын төлөөх тулаан болно. Хэрэв Х.Энх-амар, Б.Чинзориг нар финалд үлдэж чадвал уг тэмцээнд оролцоно.
Ийнхүү 16 хоног үргэлжлэх Олимпийн наадмын дэвжээнд Монголын баг тамирчид 8 сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14,16,17,18,19,20,21-ний өдрүүдэд буюу нийт 14 өдөр нь медалийн төлөө өрсөлдөх юм.