Р.Пүрэвдагва даншиг наадмын зүүнийг магнайлан барилдаж байна
2016/08/06

Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн начин, заан, арслан зэрэг цол олгохоор болсон билээ.
Тэгвэл наадмын дэвжээнд нэгийн даваа эхэлжээ. Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд барилдаж байна. Зүүн талын тэргүүн магнайд Даншгийн арслан Р.Пүрэвдагва, баруун талын тэргүүн магнайд Даншгийн заан Б.Гончигдамба нар барилдахаар гарлаа.
Б.Урнаa






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					