Үс засуулахад: Өнгө зүс сайжирна
2016/08/08
Аргын тооллын 8 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Зочин · 2016/08/08
okay