Энэ намрын хувцас загварын чиг хандлага
2013/10/01
Зун цаг дуусч намрын налгар өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан хээнцэр бүсгүйчүүд улиралдаа зохицсон хувцас хайж буй нь мэдээж. Тиймээс энэ намрын хувцас загварын чиг хандлагыг танд сонирхуулж байна. Хувцасны загварын шийдэл содон бөгөөд биед эвтэйхэн байх нь материалын чанар онцлогоос хамаардаг.
Мөн намрын хувцасны зонхилох материалаар хамба хилэн, бөс даавуу, савхи, каракуль, торон материал мөн хиймэл арьс шинээр орж иржээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн ихээр сонирхол татаж буй загвар бол судалтай, бэлхүүс барьсан пиджак, гүн хуниас болон гоёлын оруулгатай цулгай бие барьсан мини юбка болон гойд оруулгагүй энгийн загвар орж байна. Босоо захтай нимгэн цамц, ажлын халаат, бүстэй цамц, уяа, туузан чимэглэлтэй пластик оруулгатай цацаг болон эмжээрэн чимэглэлтэй хөвөн даавуун материалаар хийсэн хувцаснууд энэ жилийн хавар намрын загварыг тодорхойлж байна.
Мөн эмэгтэй та тод өнгийн ажил хэрэгч хувцастай хослуулан, амар тайван байдлыг харуулахын тулд саарал өнгийг хослуулан эрх чөлөөтэй байдлыг сануулахын тулд завсрын өнгүүдийг тусгасаж будалт хийсэн байх шаардлагатай. Нүүр будалт нь аз жаргалтай, үзэсгэлэнтэй, хүч чадалтай, баяр баясгалантай бөгөөд энгийн байна.
Зочин · 2013/10/03
Ингээд л эрэгтэй хувцас бас байхгүй. Жендерийн асуудлаа гэж..,
Зочин · 2013/10/02
Zarim huvtsas ni galzuugiin emnelgees orgoj ybaa hunii omsson hubtsas shig ym bn ha ha