Монголчууд "Рио-2016"-ийн талаар ийн хуучилж байна
2016/08/08
“Рио-2016” олимпийн наадам Бразил улсад үргэлжилж байна. 31 дэх удаагийн тус олимпод манай улс 43 тамирчин өрсөлдөж байгаа билээ.. Одоогоор манай тамирчдаас байт харваа, жүдо бөх, буудлага, бокс, хүндийг өргөлтийн төрлийнхөн тэмцээндээ ид оролцож байгаа энэ цаг үед цахим ертөнцийнхэн ийн хуучилж байна.
Тодруулбал, 2015 оны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 Залуучуудын ДАШТ мөнгөн медаль хүртсэн Ц.Цогтбаатар -60 кг Жүдогоор хүч үзсэн юм. Гэтэл тэрбээр шүүгчдийн сануулгыг үл тоон алдсан аж. Эр нэг алдаж, эрэг нэг нураал биз, амжилт хэмээн зоригжуулав.
Мөн Монголын иргэншлээ сольсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж олныг омогшуулав. Түүний амжилтыг Монголчууд Харь улсын төрийн далбааг өндөрт мандуулсан ч зүрх сэтгэлдээ Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж буй гэж сайшаав.
66 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, удаах даваануудад Саудын Арабын Хамад Сулайман, Алжирийн Хоуд Зоурдан нарыг ялж медаль хүлээж байгаа ард түмнийхээ сэтгэлийн утсыг хөндөж чадсан ч харамсалтайгаар олимпоо дуусгасан юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Итали, дагах тойрогт Канадын бөхөд тус тус ялагдан, VII байрт шалгарлаа.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд БНСУ-ын бөх Жеон Бо Кеонд цэвэр ялагдсан. Улмаар дагах барилдаанд олимпийн аварга С.Менезесийг цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медалт, Японы жүдоч А.Кондод юүко үнэлгээгээр ялагдан, шагналт V байрт шалгарлаа.
Ийнхүү Монголчууд улсынхаа тамирчдыг уухайлан дэмжиж сууна. Үүгээр Рио-2016 дуусахгүй шүү. Д.Дагвадорж аварга “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” хэмээн бор шувуу нисгэв.
Рио-2016 дуусах болоогүй байна, удахгүй медалиа өвөртлөөд ирэх цагт шүүмжлэх олон олдохгүй биз ээ.
aagii · 2016/08/08
Bolooguiee yaraad bna ganzaga hooson irehgui noilgomjtoi bid ted nartaa setgel zuin daramt uguud bna.. .
lkhagva · 2016/08/08
songuuliin shou hiij yavahaar beltgeiee hiij bh bsan um uls turiin gai
Зочин · 2016/08/08
Cholootoos gants hurel l goridoh yumdaa
Медаль хүсэгч ... · 2016/08/08
Цаашид судалгаа, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэстэй бэлтгэж, эрс өөрчлөлт хиймээр юм. Магтаал ихдэх ийм л байгаа юмдаа. Тэгээд манай орон ямар ч тэмцээнд ихэнхдээ улсын хаа шигшээ тамирчдаа явуулдаг. Олимпод оролцох тамирчдаа оломпийн эрхээ авсан бол зарим тэмцээнд оролцуулахгүй байж болдоггүй юм уу? Балжиннямыг өөрчлөх хэрэгтэй. Аливаа зүйлд цаг хугацаа байдаг.
ДАГВАДОРЖ · 2016/08/08
МУУ БАЙНА.БҮГД САГСУУРААД БАЙСАН.ШАЛ АРЧИЖ БАЙНА.