“СҮНЖИДМАА”дуулалт жүжиг тайзнаа дахин амиллаа

 

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Сүнжидмаа” дуулалт жүжгийг энэ сарын 4-6-ны өдөр 19 цагаас тус тус тоглохоор болжээ.

Уг дуулалт жүжиг нь ҮДБЭЧ-ын урын санд буй дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсэн анхны томоохон бүтээлүүдийн нэг юм. Монгол ардын дууны домгаас сэдэвлэн бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл болжээ.  Одоогоос 30 гаруй жилийн өмнө анх тайзнаа тавигдаж байсан энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагч  дахин шинэчлэн найруулж тайзнаа амилуулж байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү жүжгийн Сүнжидмаад- СТА, С.Цогтсайхан,  СТА, Ц.Түмэнжаргал,Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул,Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Эрдэнэцэцэг , Баднаанямбууд- Д. Ширмэнтуяа нартоглоно.

Тус жүжгийн билетийн үнийн хувьд суудлын зэрэглэлээс  15000-25000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа юм.