Өнгөрсөн сарын 21-нд “Төв цэнгэлдэх хүрээлэнд”  Солонгосын охидын хамтлаг болох “Т-Аra” хамтлагийн тоглолт болж өндөрлөсөн.  Тус тоглолтыг “Шинэ үе продакшин”-ы захирал, жүжигчин Н. Ариунболд буюу Бооёогийн охид үзжээ.

Харин энэ үеэр эрхэм захирал тэрсхэн охид болох А.Ариун-Эрдэнэ, А.Оюун-Эрдэнэ нар тус хамтлагийн фенүүд аж. Тиймээс ч “T-Ara” хамтлагийг Монголд тоглох үеэр тэд гэр бүлээрээ үзэж сонирхсон байна. Харин энэ үеэр эрхэм захирал охиддоо хамгаалагч хөлсөлсөн байжээ. Дэгжин хувцасласан бяцхан охид хамгаалагчийнхаа хамтаар явж байсан нь үзэгчдийн нүдэнд содон туссан байна бөгөөд үүнтэй холбоотойгоор хамгаалагч хөлсөлсөн гэсэн мэдээлэл цацагдах болсон юм.

Энэ талаар жүжигчин Н. Ариунболдоос тодрууласнаа  "Mobile News" буландаа онцолж байна. Тэрээр “Тийм зүйл байхгүй. Манай хэд өөрсдөө очиж үзсэн. Ангийн найзуудтайгаа очиж үзсэн байгаа. Харин VIP-нд үзэх тасалбар авсан. Тэнд нь мэдээж хамгаалалагчтай байсан байх. Би охиддоо бие хамгаалагч хөлслөөгүй гэлээ.

Х.Даваа