Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаа хийж, дэд сайдуудыг томилохдоо 3 нэр дэвшигчийн нэрийг татсан билээ.

 

Тэгвэл татсан гурван нэр дэвшигчийн оронд "Мөнхийн үсэг" группийн захирал Б.Батцэцэг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн дэд сайд асан Ж.Сауле, Мэргэжлийн Хяналтын газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нарыг дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.

 

Мөн яамдын Төрийн нарийн Бичгийн дарга нарын нэрс ч хэдийн тодорхой болжээ.

 

Тодруулбал : Сангийн Яамны ТНБДаргаар Х.Ганцогт,

Зам тээврийн хөгжлийн яамны ТНБДаргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ,

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны ТНБДаргаар НАМЗХ-д ажиллаж байсан н.Бямбасүрэн,

Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны ТНБДаргаар Уяач Л.Баяртулга,

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны ТНБДаргаар хуульч Т.Баясгалан,

Эрүүл Мэндийн Яамны ТНБДаргаар УИХ-ын гишүүн асан Д.Очирбат,

Уул Уурхайн Яамны ТНБДаргаар Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Сайд асан Д.Зоригт,

Гадаад Харилцааны Яамны ТНБДаргаар Гадаад Хэргийн дэд сайд асан Д.Ганхуяг,

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны ТНБДаргаар уяач Б.Цэнгэл,

Эрчим Хүчний Яамны ТНБдаргаар н.Саранжав,

Батлан Хамгаалах Яамны ТНБДаргаар Батлан Хамгаалахын дэд сайд асан, хутганы хэрэгт холбогдож байсан н.Эрдэнэбат

Боловсрол, Шинжлэх ухаан, Спортын яамны ТНБДаргаар "Би юу хийчих вэ?" рекламанд тоглосон жүжигчин Б.Амраагийн төрсөн эгч, пиарын компаний захирал Б.Баярсайхан нарыг нэр дэвшүүлэн,сонгох нь тодорхой болжээ.

 

Э.Мягмар