РИО-2016: Гурван тамирчин тэмцээнээ дуусгаж, хоёр боксчин ялалт байгууллаа
2016/08/11
90 кг-ын жинд Л.Отгонбаатар тавдугаар байрт шалгарлаа
Зуны олимпийн XXXI наадмын тав дахь өдөр манай улсын Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хүч үзлээ. Тэрбээр эхний тойрогтоо Дэлхийн Мастерын хүрэл медальт, Голландын шилдэг залуу тамирчин Ноел Вантендыг цэвэр яллаа.
Хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес дөрвөн торгуул авснаар манай тамирчин ялалт байгуулсан юм. Л.Отгонбаатар дараагийн тойрогт Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн алдарт жүдоч Варлам Ливертелианитай хүч үзэж торгуулиар ялагдаж дагах барилдаан хийв. Энэхүү дагах барилдаанд Азербайжаны бөх Маммадали Мехдиевийг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Гэвч БНХАУ-ын жүдоч Чен Шинжаод юүко үнэлгээгээр дийлдэн, V байрт шалгарлаа.
Ц.Наранжаргал базаригаар ялагдав
Харин Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн тэмцээнд Ц.Наранжаргал эхний тойрогтоо Гүржийн Эстер Стамтай барилдаж базари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ийнхүү Ц.Наранжаргал тэмцээнээ ийнхүү дуусгав.
ОУХМ М.Анхцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ
Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээнд A хэсэгт бөмбөрцгийн хамгийн шилдэг 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн юм. эЭэ тэмцээнд манай тамирчин М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөж Монголын тамирчдаас олимпийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлэн 8-р байрт бичигдлээ. Уг жингийн тэмцээн маш өрсөлдөөнтэйгээр үргэлжилж медалын эзэд тодорсон юм.
Бүгд Найрамдах Хятад ард улсын тамирчин Сян Янмей тэмцээнийг тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. Харин Казакстаны тамирчин Жазира Жаппаркул мөнгөн медаль хүртэж, хүрэл медалийг Египтийн тамирчин Сара Ахмед хүртсэнээр энэ удаагийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд хүндийн өргөлтийн тэмцээн өндөрлөсөн юм.
Боксын 56 кг-ын жинд Э.Цэндбаатар эхний ялалтаа байгууллаа
Мөн энэ өдөр боксын 56 кг-ын жинд Э.Цэндбаатар эхний тулаанаа ОУХМ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Бенсон Байчарутай хийсэн юм. Манай тамирчин Бүх Африкийн аварга хашир туршлагатай тамирчныг гурван үеийн туршид илт давуугаар буулган авснаар эхний ялалтаа байгууллаа.
Б.Чинзориг эхний ялалтаа авлаа
Харин 64 кг-ын жинд Б.Чинзориг Катарын боксчинтой тулалдаж мөн л эхний ялалтаа авлаа. Б.Чинзориг бокс сонирхогчдынхоо итгэлийг алдалгүй хурц дайчин тоглолтыг үзүүлснээр ийнхүү Риогийн олимпийн эхний ялалтаа байгуулсан юм.
Зочин · 2016/08/11
okay