Ж.Эрдэнэбатын ээлжит томилгоо
2016/08/11
Засгийн газрын хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн нарыг томилов.
Харин өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зориг, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүү, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баатарцогт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Нямдаваа, Гаалийн Ерөнхий газрын даргаар Б.Асралтыг тус тус томилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажавыг томилсон юм.
Зочин · 2016/08/11
super
зочин · 2016/08/11
Содхүү Сэлэнгийн нутгийн зөвлөлийх бас л Ерөнхий сайдаас албан тушаал нэхэж зовоож дээ.