Монгол банк & Сангийн сайдын "мэдэгдлийн гор"
2016/08/11
Манай улсын эдийн засаг гүн хямралд орсон гэж Сангийн сайд Чойжилсүрэн олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар нуулгүй хэлж орхисон. Уг мэдэээллийн дараагийн өдрөөс ам.долларын ханш хөөрөгдөж эрчээ аваад буй. Түүний энэхүү болчимгүй мэдэгдлээс болж ханш хяналтаас гарч мэднэ. Учир нь олзыг тосож аваад алт болгохоо мэдэх нөхдүүд бол "ченж"-үүд. Тэд үүнийг сонсоод дуулчихсан л байгаа.
Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр манай улсын төсвийн алдагдал 1 их наядыг хол давчихлаа. Сангийн сайд мөн л нуулгүй бүгдийг хэлчихье л гэж шийдсэн бололтой. Гэтэл энэ нь аюулын харанга дэлдчихэв.
Тэгвэл энэ талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай.
Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийчихлээ. Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн Ерөнхий сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Учир нь өнөөдөр зайлшгүй төлөх төсөв дээр суусан өр төлбөрийн тухай ярихаас биш дараа жил 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг энд оруулж ирээд, ингэж томоор хүмүүсийг цочроож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн З.Энхболд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг үгүйсгэв. Тэрбээр "Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад ор. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ" гэв.
Ийнхүү хариуцлагагүй мэдэгдлүүдийн "гор" эхнээсээ гарч эхэллээ.
Зочин · 2016/08/12
Ajlaa medehgui chadvargui ymnuudiig turuus gargaachee aliin bolgon togluulah ym bee
zochin · 2016/08/12
gadniihan zeelgih zereglel buuruulg bna gedeg chin mongol mongogui gedgiig medez bna gesen ug sh dee
· 2016/08/12
Ergvvlen tataj bno shv de
· 2016/08/12
Awtiin mergejiltei hvn sangiin said hiiheer oilgomjtoi bishvv .Ene bidniii bas minii hiisen songolt baisan.MAN iig mergejliin zasgiin gazar baiguulj uls ornoo hymralaas gargah bh gej itgesen aldaa bsniig odoo l uhaarch bna.
Зочин · 2016/08/11
nice
zochin · 2016/08/11
Negent E-Martiig manai tur oruulj irexiig zuvhsuursun bol China Bankiig bas oruulmaar bna.
Bidend baga xuutei zeel xeregtei bna.
Зочин · 2016/08/11
Ийм л салбарынхаа талаар ямарч ойлголтгүй зөвхөн сөрөг хүчнээ доошоо хийх сэтгэхүйтэй мэдлэг,чадваргүй мэргэжлийн бус мөнгөний шахааны улс төрчдийг гол 2 местэнд залснаа одоо харлаа.Тэдний улс төрийн мэдэгдэл нь УИХ-ын чуулганд дээр их мэдэгч мэнгэт нөхрийн захиад байсныг хэрэгжүүлж байгаа ухаан нь энэ.Харамсалтай нь энэ мэдэгдлийнх сөрөг үр дагавар нь Монгол улсын эдийн засгийг хорлоод зогсохгүй.гадаад нэр хүндийг шалаар нэг болголоо.
Бичээч · 2016/08/11
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
Бичээч · 2016/08/11
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
Davaa · 2016/08/11
Ardchilsan namiin suiruulsen ediin zasgiig avarna gej ard tumniig hulhidaj garch irchiheed arav honoogui baij sangiin said ni uchraa medehgui amniihaa zorgoor yarisnaas bolj iim baidald hurlee. Ulsiin san humrugiig ingej yarihaar hen tooj haritsah bilee. MAXH baisan bol hamaagui deer bh bj dee uur uls toriin uchin alga
Зочин · 2016/08/11
Зөв эхнээсээ ямар ажил хүлээж авч байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Ардчилсан намын хулгайчууд үнэн нь илэрээд ирэхээрэй үхэхнээ. Та нарын балагаар би ажил ч үгүй орлого ч үгүй болчоод байна.
Зочин · 2016/08/11
Ямархуу боловсон хүчин ямархуу мэдлэгтэй нь эндээс харагдаж байна бидний сонголт арай ч ийм томилгоо арай ч ийм сайдууд тавихгүй байх гэж итгэж гаргасан юм сан
зочин 09 · 2016/08/11
жил бүрийн намар валютын ханш өсөж л байдаг биз дээ энэ мэдэгдэлтэй холбоотой гэж ард түмэн бид үзэхгүй байна
zochin · 2016/08/11
Arai ch dee ene odoo