МУГТ Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
2016/08/11
Засгийн газрын хуралдаанаар МУГТ Ц.Шаравжамцыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны харьяа агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.
Ц.Шаравжамц МАН-ын гишүүн бөгөөд 1999 онд тэр үеийн МАХН-д элсчээ. Сагсан бөмбөгийн спортоос төрсөн Монголын анхны гавьяат тамирчин, манай улсын хамгийн өндөр хүн. Тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож гадаад улсын лигт тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч болсон.
Дараагаар нь 2001-2004 онд АНУ-ын алдарт "Harlem Globetrotters" хэмээх шоу үзүүлбэрийн багт тоглосон. Тэр энэ багийн Азийн анхны, Америкт тоглосон Монголын анхны тамирчин юм. Олон улсын хэмжээний мастер цолтой тэрбээр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргаар ажиллаж байсан билээ.
Зочин · 2016/08/11
cool