Түүний нохой шиг нь хэзээ ч хамаагүй бэлэн байдаг болчло
2013/10/02
Юуны түрүүнд энэхүү захидлыг минь уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргий. Би 21 настай эмэгтэй. Гадаадад сурдаг. Энд ирээд 8 жил гаран болж байна. Ичимхий эсүүл хүнд таалагддаггүйгаасаа ч юмуу найз нөхөд бараг байхгүй тиймээс хүн амьтантай танилцахыг хүсээд…
1 жилийн өмнө танилцах сайтанд бүртгүүлсэн юм л даа. Тэгэд нэг гадаад залуутай сүрхий бичиж эхлээд уулзсан юм. Анхандаа надаа ерөөсөө таалагдаагүй дэндүү өндөр хөгшиндүү, бүдүүндүү харагдаад байсан. Гэсэн ч надруу өдөр бүр сурхий мсж бичээд санаа тавиад байхаар байнга уулздаг болж эхэлсэн юм. Тэр 32-той мөртлөө хэзээ ч хүнтэй унтаж үзээгүй гээд надтай ерөөсөөү унтаагүй гар хангалга эдр хийгээл өнгөрдөг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тутам би түүнд татагдаж дасаж, бүр хардаж ч эхэлдэг болсон.
Гэвч тэр улам надаас хөндийрөөд намайг бүүр нохойноос долоон дор үзээд байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд л байнга хэрүүл болж би ардаас нь уйлан майлан гуйж, тэр бүр тоохоо ч байсан. Тэгээд энэ зун нэг хэрэлдээд дуусгасан юм. Сарын дараа над руу мсж бичээд чи надтай унтах уу гэхээр нь тэгий гээл гүйгэд очсон. Одоо түүнтэй унтахаас өөр юм байхгүй болсон. Тэр хүссэн үедээ намайг дуудаж би бүр шөнийн 23 цагт гэрлүү нь цаг гаран воганд сууж явдаг.
Гэвч би түүнд ингэж сэтгэл гаргаад байхад намайг хүн ч гэж тоохгүй юм. Тэр одоо хүртэл танилцах сайт дээр бүртгэлтэй өөр охидууд бүсгүйчүүдтэй дандаа уулзаж учирдаг юм байна лээ. Би өөрийнхөө мангарыг мэдэж байгаа ч гэсэн өөрийнхөө сэтгэлийг барьж дийлэхгүй юм. Бодуул энэ нь одоо хайр юм байлгүй дээ…
Яавал дээр вэ хүмүүсээ туслаач…
Зочин · 2015/11/25
Odoo bolij hayad heregtei yadaj ooriigo hundleh heregtei