Энэ намрын эрчүүдийн хувцас загварын чиг хандлагыг танд сонирхуулж байна. Эрчүүдийн хувьд судалтай болон ангийн арьсан хүрэм, олон халаастай пиджак загварын гол өнгө төрх болж байна.

 photo Collection-15-GQ_09Sep13_pr_b_426x639_zps90c63fa3.jpg

Ангийн үсэн болон үнэт арьсан салхи нэвтэрдэггүй хүрэм, өнгөлөг нилонон хүрэм бас үндэсний хэв маяг оруулсан өмд, үдээсэн чимэглэлүүдтэй цамц ч тэдний стиль имижийг тодорхойлох болно. Мөн цэргийн албан хаагчдынх шиг загвартай хүрэм, гоёл чимэглэлтэй байх нь ч бий.

 photo Collection-14-GQ_09Sep13_pr_b_426x639_zps787e4457.jpg

Хувцасны материалын хувьд даавуу утас болон илүүдэл жижиг материал зузаан хувцас хийхэд зориулсан ноолууран болон салхи нэвтрүүлдэггүй материал, дамаскийн даавуу түүнчлэн торгомсог зөөлөн материал голлон зонхилжээ. Өнгөний хувьд улаан, тод ягаан, оюу ногоон, час улаан, хөх саарал, ухаа хул, нилэнхүй хар луу шаталсан байдалтай өнгүүд давамгайлж байна. Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэгчлэн хувцсан дээрээ хослуулж гоёлын сандаль, залуу хүний эрч хүчийг харуулсан үслэг арьс, хүзүүний зүүлт, өндөр өсгийт, арьсан түрийвч бээлийгээр гангарвал зохимжтой. Эрчүүдийн хувьд хээтэй даавуун материалаар хийсэн цүнхнүүд, үндэсний загвар орсон сүлжмэл хээтэй том малгай зэрэг байна.
 

   photo Collection-16-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsc729df3f.jpg  photo Collection-17-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsba3d3e33.jpg  photo collection-GQ_10Sep13_b_426x639_zpsda8f08dc.jpg  photo Collection-18-GQ_09Sep13_pr_b_426x639_zps7ed22f4d.jpg  photo Collection-08-GQ_09Sep13_pr_b_426x639_zps82486809.jpg  photo Collection-13-GQ_09Sep13_pr_b_426x639_zps43e1b7e7.jpg  photo Collection-11-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsc49b0af0.jpg  photo Collection-09-GQ_09Sep13_pr_b_426x639_zps80e8a091.jpg  photo Collection-10-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsc9b4ed5b.jpg  photo Collection-12-GQ_09Sep13_pr_b_426x639_zpse2f52ece.jpg  photo Collection-02-GQ_09Sep13_pr_b_426x639_zps152b768a.jpg  photo Collection-03-GQ_09Sep13_pr_b_426x639_zps02da229c.jpg  photo Collection-07-GQ_09Sep13_pr_b_426x639_zps37157525.jpg  photo Collection-04-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsa0d95c1e.jpg  photo Collection-05-GQ_09Sep13_pr_b_426x639_zpsf3b707a0.jpg