Рио 2016: Монгол тамирчдын өнөөдрийн өрсөлдөөний хуваарь
2016/08/13
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй олимпийн наадам өнөөдөр /08.13/ найм дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар рингэнд гарна.
Түүний хувьд эхний тулаанаа хийх гэж байна. Х.Энх-Амар эхний тулаанаа Мексикийн Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийнэ. Х.Энх-Амарын өрсөлдөгч Мексикийн боксчин энэ жил 25 настай бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 9-р байр, 2013 онд 18-р байранд орж байжээ. Энэхүү тоглолт маргааш өглөөний 05.15 цагт болно.
Зочин · 2016/08/13
AMJILT. Chamaig l har bgaa da