10 сарын 04-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

            Билгийн тооллын 30. Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                                                            Хонины орд

            Чухал өдөр. Өнгөрсөн орой зүүдэлсэн зүүд өдөржингөө л таны толгойнд эргэлдэж салахгүй байсаар л байх болно. Та магадгүй өөрөөсөө яагаад байгаагаа асууна. Та заавал хариултыг олж мэдэх шаардлагагүй ч бие сэтгэлээ чагнахыг хүснэ. Харин та санхүүгийн нөхцөлд ажиллаж байгаа бол нягтлан болон санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтыг хийж болно. Юу юугүй уучлал, өршөөл эрэхийг нэн түрүүнд тавих танд ашиггүй. Хамтын хувьцаа гэрээн дээр зөвшилцөхөд нилээд төвөгтэй байна. Харилцан буулт хийлгэхийн тул түншлэгчээ дагуулаад мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваарай.

Үхрийн орд

            Эерэг өдөр. Өнөөдөр та өөрийн хайр дурлалын эсвэл гэр бүлийн асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Ам мурийсан хамаатнуудтайгаа эвлэрнэ. Энэ эвлэрэл нь таны амьдралын сайн сайханд эерэгээр нөлөөлнө. Од эрхэсийн ивээлийг ашиглан хамаатнуудтайгаа уулз. Ингэснээр та удаан хуримтлагдсан гэр бүлийн асуудлууд мөнгө хөрөнгө залгамжлахтай холбоотой асуудлуудаа шийдэж чадна. 

Ихрийн орд

            Тэрслүү өдөр. Нийгмийн элбэг хангалуун үйл ажиллагаатай зохицуулахын тулд гадаад төрх, хувцаслалтандаа анхаарах үүднээс мөнгө нэлээн зарцуулах шаардлага гарах боловч нийгмийн харилцаа холбоог үүсгэхэд нэн чухал байдаг. Та нарын зарим нь жил гаруй суралцсаны дараа төгсөлтийн шалгалт өгнө. Та өөрийн гар бичмэлийг хэвлүүлэхээр өгөхөөсөө өмнө сүүлийн удаа хяна. Хамаатнууд болон хөршүүддээ хэлэх зүйлдээ болгоомжил маргаан дэгдэж мэднэ.

Мэлхийн орд

            Үд дундын үед амар амгалан байдал ирэх болно. Найзын тань мартамхай хожигддог байдалд таныг өнөө оройн болзооноосоо өнжихөд хүргэж мэднэ. Хэрвээ та өвчтэй унасан найздаа туславал түүний нөхцөл байдал дээрдэж эхэлнэ. Заримдаа сүүлчийн мөчид гаргасан төлөвлөөгөө хөгжилтэй байдаг тиймээс найз нараа хамтдаа нийлэх гэж дууд. Хэрэв үнэхээр асуудлыг шийдэхийг хүсч байвал мэргэжлийн зөвлөгөө ав. Ингэснээрээ бие биенийгээ илүү их ойлгож харилцаагаа авч үлдэж чадна.

Арслангийн орд

            Тус дэмтэй өдөр. Өөрийн онцгой авъяасаа хөгжүүл, энэ нь танд бага ч болов нэр хүндийг авчирна. Таны сонирхолтой нэгдсэн бүтээлч байдал таныг гайхамшгийн оргилд хүргэнэ. Өрсөлдөөнт спортоор хичээллэдэг арслангууд өрсөлдөгчөө ялахад бэлэн болжээ. Та хийж байгаа зүйлээ хэр их хайрлана төдий чинээ түүнийг хийх чадвар чинь нэмэгдэнэ. Таныг хөгжөөх тэмдэглэлт арга хэмжээ, үдэшлэгүүдийг эрж хай. Гэвч зарлагаа хянах хэрэгтэй. Хүүхдүүд үргэлж л сонирхол татаж байдаг, гэвч яг одоо эцэг эх байх нь хэд хэдэн сорилтуудыг давахыг таниас шаардана.

                                                                        Охины орд

            Шүүмжлэлтэй өдөр. Хэл ам ихтэй хууран мэхлэгдэж магадгүй хүмүүсийн талаар буруу ойлголттой үлдэж болзошгүй таагүй өдөр. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил. Энэ нь таныг сэтгэлийн дарамтанд оруулж бухимдуулж мэднэ. Түүнчлэн ажлаа өөрчлөх ахиухан мөнгө олох зорилгоор үйл ажиллагааны өөр салбарт хүч сорихыг од эрхэс зевшөөрөхгүй. Нэг бол та хууртагдаж хоцорно эсвэл итгэл найдвараа бүрмөсөн гээнэ. Зүүд зөнтэй.

Жинлүүрийн орд

            Үйл явдлаар дүүрэн өдөр. Тэнгэр огторгуйд гаригуудын үйл хөдөлийн иж бүрдэл болж байгаа тул бэлэн байдалд бай. Ажил дээрхи бага зэргийн өөрчлөлт та нарын олонхыг өнөөдөр завгүй өнжүүлэх болно. Гэхдээ хэрэв тохируулга хийхэд ажил чинь амар болох бол таны талаас ямар нэгэн маргаан гарахгүй. Хэрэв та хос хоёрын нэг бол хамтран амьдрагчтайгаа санал зөрөлдсөнөөс болж романтик байдал дуусгавар болж магад. Энэ өдөр уур хилэн хүсэл тачаалтай халуун хүйтэн ээлжилсэн өдөр болох авч танд өөртөө таатай байлгахаар эсвэл зохицуулах аргаар өөрчлөх боломж байхгүй.

Хилэнцийн орд

            Хөгжөөнтэй өдөр. Энэ өдөр утсаар дуудлага хүлээн авах, зочдыг хүлээн авах зэрэг тун завгүй байх нь ээ. Та удаан уулзаагүй танилтайгаа уулзана. Хэрэв та шинэ харилцаа холбоо үүсгэхийг хүсч байгаа бол та хоёрын яриа үр дүнтэй өрнөнө. Cap үдээс хойш ангарагийн ордоор дайран өнгөрөх учир та гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулна.

Нумын орд

            Тогтуун өдөр. Захиа болон магтаалыг та хүлээн авна. Зарим нэг тань бэлэг хүлээн авах ба энэ нь танд та хэн нэгэнд хайрлагдаж, хүндлэгддэг гэсэн сэтгэгдлийг өгнө. Та амьдралын дадлаа өөрчлөх хэрэгтэй байна. Хөгжим тоглох ном унших шавар эдлэлийн урлагт суралцах зэрэг нь таны стрессийг тайлж амралтыг нэмэх сайн арга мөн. Хүүхдүүдээ хүйтэн болохоос урьтаж гадаа салхилуулах тал дээр сайн анхаар.                  

Матарын орд

            Маш муу өдөр. Ямар ч ажилд туйлын анхаарал болгоомжтой ханд. Учир нь нөхцөл байдал таны бодож байснаар өөрөөр эргэж мэдэхээр байна. Энэ өдөр хүмүүст итгэл алдрах түншдээ урам хугарах явдал гарч мэдэх юм. Арилжаа наймаанд идэвхийлэн оролцохоос зайлсхий. Энэ өдөр танд өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэх зөв шийдвэр гаргахад хүнд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт байна.

Хумхын орд

            Болгоомжлох өдөр. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй. Таны зам дээр элдэв жижиг сорилт саад тотгор хүндрэлүүд тохиолдох боловч томоохон амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Бага насны хүүхдүүддээ анхаарлаа онцгой хандуул. Өвдөх магадлалтай.

 

Загасны орд

            Дахин шинэчлэх өдөр. Бүхэлдээ өөрчлөлтөөр дүүрэн байна. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх эсвэл нүүхээр шийдээд байна уу? Шилжилт хөдөлгөөн бүхий л тал дээр өөрчлөлт авчрах боловч таны дотоод сэтгэлд өөрчлөлт гарахгүй. Дотогшоогоо өнгийж харах цаг гаргаснаар та өөрийгөө илүү их таниж мэдэх болно. Сэтгэлээ чагнах нь сонирхолтой байх болно. Ярилцах нь танд сэтгэлээ эмчлэх сайхан боломж юм. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж таны харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээ боловсруулахдаа баримт тооцоонуудыг сайн хий.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.