Л.Отгондалай хүрэл медаль хүртлээ
2016/08/15
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдрөө/2016.08.14/ үргэлжлэн явагдлаа. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан 06.30 цагт ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.
Манай тамирчин гурван үеийн турш маш чадварлаг, дайчин тоглолтыг үзүүлсэн ч шүүгчид эхний хоёр үеийн тоглолтын оноог Францын тамирчинд өгснөөр Д.Отгондалай маань мөнгөн медаль хүртэх боломжгүй болсон юм. Гэсэн ч манай тамирчин ОУХМ Д.Отгондалай монголын баг тамирчдынхаа медалийн буухиаг олимпийн наадмын хүрэл медалиар үргэлжлүүлж эх орон, ард түмнээ баярлууллаа.
Энэ жинд нийт 28 боксчин өрсөлдсөнөөс Бразилийн Робсон Консейсан, Францын С.Умиа, Кубын Л.Альварес болон Монголын Д.Отгондалай нарын шилдгүүд хагас шигшээд үлдсэн юм.
Зочин · 2016/08/15
nice
Зочин · 2016/08/15
Shuult ugaasaa ih oilgomjgui, ilt dawuu bailaa ch nam unagahgui l bol yalalt awah chin AZ boltsiin bishu. Bi law boxiin shuultiig oilgohchguin bilee. Urid ni oilgomjtoi bsn.
Сака · 2016/08/15
Отгоо тактикаа буруу сонголоо.Битүү,хамгаалж хариу цохилтоор оноо авдаг хүнтэй яг алжирыг ялсан шигээ тоглох байсан юм.Хайран мөнгөн медаль.
Зочин · 2016/08/15
Боксын спортын шүүгчдийг яаж сонгон шалгаруулдаг юм бол. Арай л шударга бус шүүлт явагдаад байх юм. Манай Цэндбаатарыг 2-р үе дээр бас муу оноо өгч ялагдуулахаа шахсан. Яах ч аргагүй 3-р үе дээр илт илүүрхсэн болохоор ичсэн нэрэндээ ялалт өгсөн байх.
Зочин · 2016/08/15
манай тамирчдийг яагаад бнаа ай ойрхон бсан бол агсан тавьчхаар л байлаа