Өнөөдрийн олныг шуугиулж, хүсэн хүлээсэн тулаан амжиллтай болж өндөрлөв. Боксын 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай хүч үзсэн. Харин илт давуугаар цохилт хийсэн ч шүүгч ялалтыг өгсөнгүй. Манай тамирчин хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн 64 кг-ын жинд тулалдсан ОУХМ Б.Чинзориг шигшээ наймын төлөөх тулаанаа хойд хөршийн боксчин Виталий Дунайцевтай хийж, 0:3 харьцаатайгаар ялагдлаа. Ингэснээр тэрбээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

Түүнчлэн Монголчуудын хүсэн хүлээж байсан бас нэгэн тулаан бол Э.Цэндбаатарын тоглолт байв. Тэрбээр 56 кг-ын жинд өрсөлдөж Беларусын боксчинг илт давуу байж 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр энэ сарын 16-ны 23.30 минутаас медалийн төлөөх тулаанаа АНУ-ын тамирчинтай хийхээр болов.

Хамгийн тэсвэр хатуужилтай тамирчдын спорт гэгддэг 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд манай улсаас Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар өрсөлдсөн. Тэмцээнд нийтдээ 147 тамирчин оролцсон бөгөөд тэдний 139 нь бариандаа орсон билээ.

Энэ удаагийн уралдаанд Б.Мөнхзаяа 2:43:55 секунтийн амжилтаар 72 дугаар байрт, Л.Отгонбаяр 2:45:55 секунтийн амжилтаар 85 дугаар байрт шалгарав.