МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан уу?
2016/08/15
Засгийн газар энэ есдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барина гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Тэгэхээр ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-нд болгож сунгах нь тодорхой болов. Хуулийн хэрэгжих хугацааг сунгаж буйгаа МАН-ын Засгийн газар эдгээр хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хийнэ гэж тайлбарлаж буй. Дээрх хоёр хуулийг дагаж гарах ёстой процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг өмнөх парламент ёсчлоогүйтэй холбоотой гэнэ. Хэрэв дээрх процессын хуулийг ёсчилсон бол эрх зүйн шинэчлэл бүрэн утгаараа бий болох байсан бололтой. Харамсалтай нь батлаж чадаагүйн улмаас дээрх хуулиудыг нэг жилээр хойшлуулах шалтгаан болсон гэнэ. Энэ бол зүгээр л МАН-ынхны тайлбар гэж харах хүн олон байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн эл хуулиудыг цаг хугацаа алдахгүй, хэрэгжүүлэх ёстой гэж хуулийнхан үзэж байгаа юм. Хугацаа алдсанаар юу алдах вэ. Эндээс хэн хохирох вэ, жирийн иргэд л хохирох юм. Манай улсад төрийн залгамж халаа байдаггүйн нэг жишээ нь дээрх хуулийг хойшлуулж буйн нэг илрэл. Хамгийн эхний хардлага бол өмнөх эрх баригчдын шийдвэрийг дараагийн эрх баригчид нь нурааж буйн эхлэл. Ёсчлоогүй процессын хуулийг өмнөх УИХ-ын эхлүүлсэн ажил гэж улс төржилгүйгээр үргэлжлүүлэн одоогийн УИХ хэлэлцээд, батлаад явж болох ч тийм зүйл болохгүй нь бололтой. Учир нь дээрх хуулийн төслүүд боловсруулагдаад эмхлэгдчихсэн. Үүнийг дагаад цөөнгүй ажлын хэсэг байгуулагдаж, олон чиглэлээр судалгаа хийгдээд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулагдчихсан, өнөөгийн УИХ-аар хэлэлцэн батлахад болохгүй зүйл үгүй. Гэвч тэгсэнгүй. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар дээрх хуулиудад өнөөгийн эрх баригчид өөрийн үзэмжээр хандах, засвар оруулах боломж бүрдэж буйг орхиж болохгүй. Ингэснээр дахин цаг хугацаа алдахаас хэтрэхгүй юм. Тэр хооронд мөн л Гэмт хэргийн тухай хууль тийм заалт, ийм заалт хэрэггүй гэж маргах хүн захаасаа аваад гараад ирэх биз. Мөн хуулиудыг дагаад тийм байгууллага байх ёстой, ёсгүй гэх маргаан дахиад хэдий хэр үргэлжлэх юм, мэдэхгүй.
Дэлхийн хандлагаас харахад Эрүүгийн хууль юун түрүүнд хувь хүнийг хамгаалахад чиглэгддэг. Харин манай улсад төр, үндэсний аюулгүй байдал гэх мэт том хэргүүдээс эхэлдэг. Монгол Улс хэдийгээр Үндсэн хуулиндаа хувь хүний халдашгүй эрхийг хамгаална гэж заасан ч Эрүүгийн хуулиараа бүрэн хамгаалж чадаагүй байсан юм. Иймд Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ. Тийм учраас энэ хоёр хуулийг салган хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хуульчид хэлж байна.
Тухайлбал, одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хохирол ихтэй олонхи хэргийн хувьд тухайн хүн хохирлыг барагдуулсан ч гэсэн заавал шоронд явдаг. Тэгэхээр тэр хүн нэгэнт шоронд орох учраас хохирол барагдуулах дургүй байдаг. Хичнээн хохирол барагдуулсан ч доод тал нь таван жил хоригддог. Тиймээс шүүгчийн хувьд яллагдагч хичнээн сайн хүн байлаа ч хууль нь ял хөнгөлөх боломж олгодоггүй. Өөрөөр хэлбэл хэрэг болгонд хохиролд таарсан ялыг өгч чаддаггүй. Тэгвэл шинээр боловсруулсан хуульд бүх хэргийн гуравны хоёрт нь тухайн хүн хохирлыг барагдуулсан бол ял оноохгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар заасан. Ингэснээр шоронжсон нийгмээс татгалзах, мэргэшсэн гэмт хэрэгтнийг бэлдэхгүй байх, өгсөн ялыг дахин гэмт хэрэг гарах шалтгаан болгохгүй байх үр нөлөөтэй ялын системийг бий болгож байгаа. Хүнд нэг удаа гэмээ ухамсарлах боломж олгож хорихоос өөр төрлийн ялаар шийтгэвэл тэр хүн мэргэшсэн гэмт хэрэгтэн болохгүй. Иргэнд энэрэнгүй хандах нэг жишээ бол энэ. Мэдээж энд онц ноцтой хэрэгтэнд хамаарахгүй. Эндээс л харахад иргэнээ хамгаалсан хууль болсон гэдэгт олон хүн маргахгүй. Шинэ хууль хэрэгжихгүй цаг хугацаа алдснаар энэ мэтээр хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд урьдын адил хорих ялаар шийтгүүлээд явна гэсэн үг. Монгол Улсад нийт 25 хорих анги бий. 8000 орчим хоригдолтой байдаг гэж үзэх юм бол дээрх хуулиудаар 3000 хоригдол нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлнэ гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ судалгаагаар бол 25 хорих анги байх шаардлагагүй болж, дөрвөн хорих ангид “онц, хүнд” гэмт хэрэг хийсэн ялтнуудыг хорих хангалттай гэсэн үзүүлэлт ч гарсан байсан.
Гэтэл Гэмт хэргийн тухай хуулийн хэрэгжилт хойшилсноор иргэд иргэдээ хохироох бус төр иргэдээ хохироож буй үзэгдэл гарч, хууль сахиулагчдын эрүүдэн шүүх, бусдыг хилс хэрэгт унагадаг, өөрийн үзэмжээр бусдад ял оноодог, танил талаа хардаг явдал арилахгүй үргэлжилнэ гэсэн үг. Энэ бол хамгийн том аюул.Олон иргэний амьдрал энэ дунд сүйрч мэдэх юм. Бусдыг хэлмэгдүүлдэггүй хууль хэрэгжүүлэх нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй нэг асуудал. Тийм учраас л Гэмт хэргийн тухай хуулийг хойшлуулсан нь цаг хугацаа алдаж буй юм. Нөгөө талаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нэгэн шалтгаан нь улс төртэй холбоотой байх магадлалтай.
Үнэндээ улс төрийн хөшигний ард Гэмт хэргийн тухай хууль хэрэгжснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа байхгүй болно. Учир нь энэ хуулиар бусдыг ялтай тооцох хугацаа байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших эрх нь нээгдэх аж. Тэгэх юм бол МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн саналыг Н.Энхбаяр хувааж, АН-ын нэр дэвшигч гарна гэсэн айдас байгаа учир МАН-ынхан энэ хуулийг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн том хаалт болгон хойшлуулан “уяж” байгаа аж.
Хэрэв энэ үнэн бол Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнээс болж нэлээд хэсэг иргэд хууль сахиулагчдын гарт эрүүдэн шүүгдэж, хэлмэгдэж, хилс хэрэгт орох нь МАН-ынханд хамаагүй бололтой. Тэд эрх баригчид, хуулийг хэрэгжүүлэхгүй тогтоон барьж болдог аж. Харин бусдад гүтгүүлж, хилсээр хоригдож, хэрэг нь нотлогдохгүй байгаа сэжигтэн олон сар хоригдохдоо Гэмт хэргийн тухай хууль хэзээ хэрэгжихийг хоног тоолон хүлээж байгаа гэдгийг мартах ёсгүй.
Зочин · 2016/08/15
nice
zaluus · 2016/08/15
MAN MAHAN EWSEH asuudlaar N.Enhbayr eronhiilogch ewseh bodoltoi bsn M.Enhbold ewsehkvi gj 5 udaa vgvisgesen
zaluus · 2016/08/15
Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан нь шууд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. М.Энхболд ерөнхийлөгч болохын тулд Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүйн тулд л хийсэн хэрэг. Дагаж мөрдөх дүрэм журам бэлэн биш гэдэг бол зүгээр шалтгаан
Зочин · 2016/08/15
эд нар өөрт ашигтай болохоор өдий хүртэл шалтаг шалтгаан хийгээд өдий хүртэл хойшлуулж байгаа Энхбар гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүй бол хамгийн хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулж сонголтгүй ерөнхийлөгчийн сонгуульд гарах гэсэн МАНАНынханы башир арга
Зочин · 2016/08/15
Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан нь шууд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. М.Энхболд ерөнхийлөгч болохын тулд Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүйн тулд л хийсэн хэрэг. Дагаж мөрдөх дүрэм журам бэлэн биш гэдэг бол зүгээр шалтгаан
dogi · 2016/08/15
МАХН-аас Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд дэвшвэл мэдээж ялах нь тодорхой шүү дээ. Тиймээс л М.Энхболд Элбэгдоржтой нийлээд АТГ гэдэг байгууллагаар Н.Энхбаярыг удаа дараа хэлмэгдүүлээд байгаа юм
dogi · 2016/08/15
Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан нь шууд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. М.Энхболд ерөнхийлөгч болохын тулд Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүйн тулд л хийсэн хэрэг. Дагаж мөрдөх дүрэм журам бэлэн биш гэдэг бол зүгээр шалтгаан
Dashaa · 2016/08/15
МАН-ын дарга М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяраас үхтлээ айж байна
шаабар · 2016/08/15
Чадаж байгаа юманд арга байхгүй гэж л энэ дээ. Одоо яая гэхэв ялагдлаа хүлээн зөвшөөрөөд чимээгүйхэн дөрвөн жилийг хүлээх л үлдэж байгаа нь энэ шүү дээ.