Шарсан аалз
2013/02/26
Шарсан аалз нь Камбожийн нарийн хоолны нэг гэнэ. Тус улсын Скуон хотод зардаг шарсан аалз нь жуулчдын сонирхолыг ихээр татдаг хоол юм.
Аалзнуудыг нутгийн оршин суугчид тусгайлан тэжээдэг бөгөөд харин тосонд шаран боловсруулдаг байна. Камбожууд хэзээнээс аалз идэх болсон нь тийм ч тодорхой бус байдаг бөгөөд Кхмерийн дэглэмийн үеэр ард иргэд ядууралд автан хоол хүнсний хомсдолд орсны улмаас аргагүйн эрхэнд шавьж зэргээр хоолож байсан гэсэн таамаг дэвшүүлдэг юм.