Тамирчид медалиа яагаад хаздаг вэ
2016/08/16
Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадмын бичигдээгүй нэг хууль бий. Энэ бол ялалт байгуулсан тамирчид медалиа "амтлах" ёс юм. Та олимпийн наадмын аваргууд медалиа хазсан гэрэл зургийг бишгүй л нэг харсан байх. Медаль нь амттай байдаг болохоор тэгдэг юм болов уу? Үгүй байх. Ингэхэд тамирчид яагаад медалиа хаздаг юм бол гэж бодож байсан уу...
Тэгвэл яагаад тэд медалиа хаздаг вэ? Шалтгаан нь гэрэл зурагчдаас болдог аж. Тодруулбал гэрэл зурагчид тэднийг медалиа хазахыг шаарддаг. Олимпийн түүхийн олон улсын хорооны ерөнхийлөгч Девид Уолленчискийн хэлснээр “Тамирчид өөрсдөө хүссэн учраас ийм уламжлал тогтсон гэж бодохгүй байна. Харин гэрэл зурагчид илүү өгүүлэмжтэй зураг авахын тулд тэднээс ийм зүйл шаарддаг болсон” гэжээ. Мөн Олимп анх зохион байгуулагдсан үед ялагчид алтны чанарыг хазаж мэддэг байжээ. Алт зөөлөн медаль тул хазахад мэдрэгддэг бөгөөд жинхэнэ алт зөөлөн байдаг. Зөвхөн нэг грамм алтнаас 12 километр утас гарган авч болдог юм байна. Тиймээс жинхэнэ алтанд шүдний ор үлддэг аж.
Хэрвээ тэд медалиа хаздаггүй байсан бол зүгээр л медаль зүүж, индэр дээр зогсож байгаа инээмсэглэсэн тамирчдын гэрэл зургийг бид үзэх байв. Гэхдээ түүхийн талаас нь авч үзвэл алтыг жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд хазаж үздэг уламжлал бий. Мөн алтны амтыг "амтлах" нь хэн хүнд оногдоод байдаггүй аз, маш их хөдөлмөрийн үр дүн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам олимпийн спортын төрлүүд нэмэгдэж медаль авах ялагчдын тоо ч ихэссэн. Энэ нь алтыг хэмнэж медалийн найрлагыг өөрчлөхөд хүргэжээ.
Харамсалтай нь олимпийн наадмын медалийг өнгөрсөн зууны эхэн үед л хамгийн сүүлд цэвэр алтаар хийж байсан. Харин одоогийн олимпийн наадмын алтан медалийн ихэнх хэсгийг мөнгө эзэлдэг. "Рио-2016" олимпийн алтан медаль 500 гр жинтэй бөгөөд үүний зургаан гр нь жинхэнэ алт, үлдсэн нь мөнгө аж. Хамгийн сүүлд 1912 оны олимпод тамирчдад 100 хувь алтаар хийсэн медаль зүүж өгч байжээ.
Харин Лондоны олимпийн алтан медаль орцод нь цэвэр алт хамгийн бага орсон медалиудын тоонд ордог юм байна. Цэвэр алтаар хийсэн медалийн үнэ $22.000 бол Риогийн алтан медалийн бодит үнэ нь зах зээлийн ханшаар $564 юм байна. Хэдий ийм боловч бодит үнээсээ маш өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал, 2004 оны олимпийн аварга Отилия Енджейчак Афины олимпоос авсан алтан медалиа 88.000 америк доллараар худалдсан байна.
Бичигдээгүй хууль болж хэвшсэн энэ уламжлал тамирчдад халтай байх тохиолдол бас бий. 2010 онд Германы тамирчин Давид Мюллер мөнгөн медалиа хазаж байгаад шүдээ хугалж байжээ. Зарим тамирчид медалиа хазахын оронд үнсэж байгаад зургаа авахуулдаг.
М.Буянжаргал
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
Зочин · 2016/08/17
Burmel alt uu? Tsutgamal alt uu? tushaaval ovoo mungutei boloh yum bna daa
Зочин · 2016/08/16
good