3000 иргэнийг хохироосон шийдвэрээ МАН-ынхан эргэж хар!!!
2016/08/17
Засгийн газар энэ есдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барьж, энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөв.
Энэхүү хоёр хуулиас нэгнийхээ эхлүүлсэн ажлыг дараагийн төр барих эрхэмүүд үгүйсгэж эсвэл шууд үргэлжлүүлдэггүй болох нь тод харагдлаа. Хойшлуулсан шалтгаан нь уг хоёр хуулийн дагаж гарах ёстой процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг өмнөх парламент ёсчлоогүйтэй холбоотой гэсэн тайлбарыг өгсөн. Эдгээр хуулиудыг баталж гэмээн хэрэгжих байсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байсан нь ойлгомжтой. Гагцхүү яагаад бүтэн нэг жилээр хойшлуулж байгаа нь олон хүний эргэлзээг төрүүлж байна. Үүний ард жирийн иргэд л хохирч үлдэж байгааг олонх болж төр барьж буй МАН-ынхан мэдсэн ч мэдээгүй царайлж үл тоож байгаа нь харамсалтай.
Тухайлбал, Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар хохирол ихтэй хэргүүдийн хувьд тухайн хүн хохирлыг барагдуулсан ч гэсэн заавал шоронд явах учиртай. Ингэхээр нэгэнт л ялаа авчихсан хүн дээр нь хохирол барагдуулна гэдэг эргэлзээтэй. Хамгийн багадаа таван жил хоригддог. Хохирол нь хэд байхаас үл хамаарч шууд л таван жилийг оноочихно. Санамсаргүй хэрэгт орооцолдсон хүн хохиролоо барагдуулсан ч аавынд таван жил заавал суух ёстой. Харин шинэ боловсруулсан хуульд бүх хэргийн гуравны хоёрт нь тухайн хүн хохирлыг барагдуулсан бол ял оноохгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар заажээ.
Гэхдээ энэ хуулийн заалт нь онц ноцтой хэрэгтэнд үл хамаарна. Шинэ хууль хэрэгжихгүй цаг хугацаа алдснаар иргэд хохирч хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд ялтан болсоор байна гэсэн үг. Жишээлбэл, энэ сарын эхээр 49 настай М гэгч этгээд СХД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах нэгэн ТҮЦ-ийн ханыг эвдэн орж, хүүхдийн живх хулгайлсан хэрэг гарсан. Энэ иргэн мөн л одоогийн хуулиар доод тал нь таван жилийн ял авч ачигдана. Хүүхдийн живх хулгайлах санаа бүүр нэг арга мухардсан хүний санаа биз. Үүгээрээ хулгайчийг өөхшүүлэх гэсэн үгүй. Энэ мэт хөнгөн хэрэг үйлдсэн өчнөөн олон иргэд бий.
Монгол Улс 8000 орчим хоригдолтой байдаг гэж үзэх юм бол дээрх хуулиудаар 3000 хоригдол нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлнэ гэсэн судалгаа гарчээ. Энэ судалгаагаар 25 хорих анги байх шаардлагагүй болж, дөрвөн хорих ангид “онц, хүнд” гэмт хэрэг хийсэн ялтнуудыг хорих хангалттай гэсэн үзүүлэлт ч гаргасан байна.
Гэтэл Гэмт хэргийн тухай хуулийн хэрэгжилт хойшилсноор иргэд иргэдээ хохироох бус төр иргэдээ хохироож буй үзэгдэл гарч, хууль сахиулагчдын эрүүдэн шүүх, бусдыг хилс хэрэгт унагадаг, өөрийн үзэмжээр бусдад ял оноодог, танил талаа хардаг явдал арилахгүй нь ээ. Ингэж шинэ хуулийн хэрэгжүүлэлтийг хойшлуулж байгаа нь цаг хугацаа, эдийн засаг гээд олон зүйлд өөрчлөлт орох боломжийг хаалаа. Тухайлбал, 3000 хоригдол тэнсэн харгалзах ялаар заавал эдлэх ял нь солигдвол мэдээж эдийн засаг, төсөв мөнгө хумигдаж ирэх нь ойлгомжтой. Мэдээж хүнд, онц ноцтой ялтангууд бол тэнсэн харгалзах авахгүй. Харамсалтай нь бүтэн нэг жилээр сунгасан хугацаанд 3000 иргэн хэд ч болж өсөж мэднэ.
Манай редакцид иргэн С-аас дээрх хоёр хуулийг хойшлуулсантай холбогдуулж өөрийн дуу хоолойгоо орон нутгаас захидлаар хүргэж байгааг бүрэн эхээр нь та бүхэндээ хүргэе.
Зочин · 2016/08/17
nice
Зочин · 2016/08/17
Ер нь гэмгүй хүн шоронд ордгиймуу. Зөндөө л хулгайч, дээрэмчидтэй хамт байж үзсээн. Гэмт хэрэгтэн л бол гэмт хэрэгтэн. Ихэнх нь өөрчлөгддөггүй. Ахиж ийм газар орохгүй гээд л гардаг байх. Гэхдээ ахиад л нөгөө хэргээ хийгээд орсон байдаг.
Зочин · 2016/08/17
Teneg balai site dorgio dongio