Өнөөдөр буюу "Рио 2016" олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна.

ТАЭКВОНДО

Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө.

ЧӨЛӨӨТ БӨХ:

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг болон Э.Сумъяа нар барилдана.

53 кг-ын жинд Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана.

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай барилдана.