Сав л хийвэл ямар нэгэн зүйлийг хасах, хаяхын “дон туссан” МАН-ынханы хэцүү зан энэ удаа төрийн албан хаагчдыг гомдоож эхэллээ. Засгийн газар долоо хоног бүр хуралдахдаа томилгоо хийж байна. Сүүлийн үед яамдуудаас эхлээд бүхий л төрийн байгууллагад халагдаж, солигдсон, ажил авалцаж, хүлээлцэхээс өөр үйл явдал өрнөхгүй байгааг бид бүхэн мэдэж байгаа. Түүнээс гадна эрх баригчид төрийн албыг наймаалцах үйл явцыг олны нүднээс далд идэвхтэй өрнүүлж буй талаар улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Мөнгөгүй бол мөрөөдөх ч хэрэггүй гэдэг үг МАН-ын Засгийн газрын үед л яригдаж байгаа гэх. Төрийн нарийний үнэ л гэхэд хаданд гарч 500 саяас нэг тэрбумд хүрсэн гэх мэдээлэл бий. Сүүлийн үед МАН-ынханы томилгоо хэрээс хэтэрч, хууль зөрчиж эхэлснийг АН-ын зүгээс анхааруулж, ТАЗ-ийн дүрэм, журам, хуулиа баримталж ажиллахыг эрх баригч хүчинд анхааруулаад байгаа ч МАН-ынхан төрийн нарийн бичгийн албан тушаалыг наймаарлцсаар л байгаа гэдэг.

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын дарга М.Энхболд Нийслэлийн намын даргатайгаа төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг олон нийтэд цацагдаж, өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад эвлүүлэг байсан гэсэн дүгнэлтийг хуулийн байгууллагаас гаргаж байна.Эрх барих ийм л сайхан.

 

Харин бичлэг дээрх яриагаа одоо л хэрэгжүүлж байх шиг байна. Ер нь МАН доторх толгой эргэм томилгоо зөвхөн М.Энхболдыг л тойрон эргэлдэж байна. "Мэргэжлийн Засгийн газар"-ыг ч Мэеэгийн хүү бүрдүүлсэн гэдэг. Түүний оролцоогүйгээр нэг ч хүнийг албан тушаалд томилоогүй гэх мэдээлэл байгаа юм.

 

Хамгийн сонирхолтой нь МАН-ын дарга М.Энхболд өөрийн хамаатан садан, найз нөхдөө сүрхий дэмжсэн гэх мэдээллүүд хөврөх боллоо.

 

 

Тодруулбал, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан УИХ-ын гишүүн А.Ундраа М.Энхболдын хамаатан гэдэг. Мөн Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг түүнтэй худ ургийн холбоотой гэх.МАН дотор Хотын гэх фракцийг толгойлдог М.Энхболд өөрийн хүн гэгдэх Г.Мөнхбаярыгаа Барилга, хот байгуулалтын сайдаар томилсон. Цаашилбал, олон жил тэргүүнээр нь ажилласан Морин спорт, уяачдын холбооноосоо хэд, хэдэн хүнийг сэв хийтэл нь өргөөд тавьчихсан. Тухайлбал, өөрийнх нь хурдан угшлын морьдыг олон жил уяж уралдуулж, айраг түрүү авахуулж ирсэн Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, мөн тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсанШ.Лхамсүрэнг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон.

 

Эрх барьж буй намын дарга энэ мэтээр өөрөө төрийн албыг төрлийн алба болгож байна. Харин энэ улс төрийн золиос нь хийсэн ажилдаа эзэн болж чаддаг хэдэн төрийн албан хаагчид л болж, хохирч үлдэж байгааг бид харж байна. Хэрэг хийсэн ч ялаа үүрдэггүй, хийнэ гэж амласан ч хэдэн жилийн дараа ор тас мартдаг, албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй ийм л нөхдүүдэд итгэл үзүүлсэн ард түмэн айсуй сонгуулиар хэнд гар өргөж, хэнийг буцаахаа тунгаагаа биз ээ.

24tsag.mn