Аалзны тор мэт хэрсэн мөнгөн хүүлэгчид
2016/08/20
Б.Ариунжаргал бүсгүй өдгөө 27 настай, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад саяхан суллагдсан нэгэн. Тэрбээр урьд нь /гурван жилийн өмнө/ анхны үрээ үнэрлэн, нөхөртэйгээ охинтойгоо дутагдах гачигдах зүйлгүй аз жаргалтай сайхан амьдарч байжээ. Амьдарч байжээ гэсний учир нь өдгөө тэр залилагч гэсэн нэр зүүн, ганцаараа хяслант өдөр хоногийг өнгөрөөж сууна.
“Би охиноо үнэхээр их санаж байна. Даанч түүнийгээ хажуудаа авах гэхээр мөнгө байхгүй, хоёрдугаарт охиныхоо сэтгэл санаанд дарамт учруулаад дэмий шүү дээ. Энэ бүхний учрыг олтол охиноо тэр айлд байлгасан нь дээр” хэмээн ярихдаа тэр асгартал уйлав.
Нөхөр чинь хаана байгаа вэ гэсэн асуултад “Тэр хүний зөв, надаас салсан нь зөв болсон. Хэрвээ бид хамтдаа амьдарч байсан бол тэр мөнгө хүүлэгчид надаас гадна миний нөхрийг дарамтлах байсан шүү дээ. Би л золиос болсноороо болоод дуусъя. Өөр бусад хүнийг энэ аалзны тор руу оруулах хэрэггүй” хэмээн хариуллаа.
Шоронд орохгүйн төлөөх тэмцэл
Б.Ариунжаргал бүсгүй 2011 онд Офицеруудын ордны зүүн талд байрлах “Баянзүрх 2” Худалдааны төвд гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр лангуу худалдаж авчээ. Ингээд бараагаа дүүргэн наймаагаа эхэлсэн байна. Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа борлуулдаг байсан учраас дистрибютер компаниудаас сарын эхэнд бараагаа татан авч, сарын сүүлээр тооцоогоо хийдэг байжээ. Шинээр нээгдсэн худалдааны төв учраас эхэн үедээ барааны эргэлт тааруу байснаас сарын сүүлд компаниудынхаа тооцоог хийх болоход тодорхой хэмжээний мөнгө дутсанаас анхлан хоногийн зээл авсан байна.
Тодруулбал, тэрбээр хамгийн анх мөнгө хүүлэгчээс 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, өдөр бүр 36000 төгрөг төлөх гэрээ байгуулсан аж. Энэ мөнгөө ч тухай бүрт нь өгч, өнөөх зээлдүүлэгч нь ч сар бүр түүнд мөнгө зээлүүлдэг болж, зээлэх мөнгөнийх нь ч хэмжээ ихэсчээ.
Нэг л мэдэхэд бүсгүй өдөрт олсон орлогоо тэр чигээр нь мөнгө хүүлэгчид өгч, сарын сүүлд компаниудынхаа тооцоог хийх ямар ч мөнгөгүй хоцорч эхэлсэн байна.
Сарын эхэнд барааг нь авчихаад сарын сүүлд тооцоон дээрээ унжиж болохгүй учраас бүсгүй дахиад л мөнгө хүүлэгчдэд хандаж, компаниудынхаа тооцоог тэглэдэг байж.
Энэ мэтээр тэрбээр нэг л мэдэхэд 5-6 мөнгө хүүлэгчдээс 1-10 сая төгрөг зээлж авсан нь өдгөө аалзны торны мэт түүнийг хэржээ. Олсон орлогоо нэг ч төгрөг дутаахгүйгээр хоногийн зээлийнхэнд өгнө. Өгч чадахгүй бол тэд сүрдүүлнэ, хажууд нь манаж зогсч байгаад бүх орлогыг нь хуу хамаад явна. Бүсгүй яг ийм амьдралаар хоёр жил гаруйг ардаа орхиж, эцэст нь залилан хийсэн гэдэг үндэслэлээр цагдан хоригджээ.
Тэрбээр “Нэг л мэдэхэд би мөнгө хүүлэгчдээс 100 хувь хараат болсон байсан. Энэ хугацаанд би зөвхөн шоронд орохгүйн тулд л амьдарсан. Гэр бүлийнхэндээ ч /нөхөр, охин/ анхаарал тавихаа больсон. Гэртээ ганц талх ч авч чадахгүй мөнгө л боддог байв” хэмээн ярьж байна.
Түүний хэлж байгаагаар тус худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн ихэнх нь өдрийн зээлээр амь зогоодог аж.
Мөнгө хүүлэгчдийн зан ааш эхэндээ их эелдэг ч сүүлдээ араатан мэт болдог тухай тэрбээр ийн ярьж байна.
-Өдрийн зээлийнхнээс авсан мөнгөө графикийн дагуу төлж чадахгүй бол яах вэ. Хүү нь нэмэгдэх үү?
-Шоронд орно шүү дээ. Мөнгөө төлж чадахгүй, дутуу төлөөд эхэлбэл тэд шууд л сэтгэлзүйн дарамт үзүүлдэг юм билээ. “Чи мөнгөө төлөхгүй бол шоронд орно шүү дээ, саяхан нэг охин ийм асуудлаас болоод шоронд орчихсон” гэх зэргээр ярина.
-Чамайг мөнгөө төлж чадахгүйг чинь мэдсээр байж яагаад дахин дахин зээлүүлээд байдаг юм бэ. Ямар нэгэн барьцаа авдаг байсан юм уу?
-Барьцаагүй болоод л тэднээс авдаг байсан юм. Уг нь би мөнгө хүүлэгчэд хандахаасаа өмнө банкнаас зээл авах гээд очсон л доо. Гэтэл барьцаа хөрөнгө шаараад чадаагүй юм. Мөнгө хүүлэгчдийн тухайд бол зээл өгөхдөө их уриалгахан өгдөг. Тэгээд зээлсэн мөнгөө өгч чадахгүй болчихвол ааш зан нь аймар болоод л хүн дарамтлаад эхэлнэ. Тэгж байгаад дахин өөр зээлдүүлэгч санал болгоно. Нэг ёсондоо сүлжээ гэсэн үг л дээ. Тухайлбал, би таниас 1 сая төгрөг зээлээд 700 мянгыг нь өгөөд 300 мянгыг нь өгч чадахгүй болчихвол тэр зээлдүүлэгч өөр хүнээс мөнгө зээлээд миний мөнгийг өгчих гэж хэлдэг. Дараагийн зээлдэгчдээ зуулчилж өгдөг гэсэн үг. Тэгээд тэр зээлдэгчээс дахин 1 сая төгрөг зээллээ гэж бодоход өмнөх зээлдүүлэгчийн 300 мянган төгрөгийг хүүтэй нь суутгаж аваад миний гар дээр 600 гаруй мянган төгрөг өгч байгаа юм. Энэ мэтээр л дамжаад дамжаад яваад байдаг. Гэхдээ энэ бүх мөнгө нэг, хоёрхон хүний халааснаас гарч, олон хүнээр дамжигддаг юм билээ.
-Тэр зээлсэн мөнгөө өдөр бүр өгч байхаар сард нэг удаа хүүтэй нь өгч болохгүй юу?
-Үүнд л мөнгө хүүлэгчдийн гол зангилаа нь байгаа юм. Хэрвээ сард нэг удаа төлдөг байсан бол бид нар шиг худалдаа хийдэг хүмүүсийн хувьд 20 хувийн хүүтэй байсан ч төлж чадна. Яагаад гэхээр өдөр өдрийнхөө орлогоор тухай бүрт нь эргэлтийн бараагаа худалдаж аваад борлуулаад байхаар ашиг сайн гарна. Харин өдөр бүр олсон орлогоо өдрийн зээлийнхэнд өгчихөөр эргэлтийн бараа авах мөнгө гарахгүй шүү дээ. Тэгээд л бараагүй лангууны орлого ямар байх нь ойлгомжтой. Тэд үүнийг их сайн мэддэг учраас жижиглэнгийн бизнес эрхэлдэг бид нар шиг хүмүүсийг овоо хараандаа авдаг юм билээ. Яг л солонгос кинон дээр гардаг шиг. Үүнийг би сүүлд л мэдлээ. Анх авахад бол барьцаагүй гэдэг утгаараа их боломжийн санагддаг.
-Танай худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн дунд чам шиг ийм асуудалд орсон хүн хэр олон байна вэ?
-Миний ойр орчимд зогсдог дөрвөн бүсгүй яг ийм асуудлаас болоод өнөөдөр над шиг шоронд орох дээрээ тулчихаад байгаа. Тухайлбал, манай хажуугийн лангууны А гэдэг бүсгүйн хувьд нялх хүүхэдтэй, энд боломжийн лангуу ажиллуулдаг байсан. Гэвч мөнөөх нь мөнгө хүүлэгчдээс хоногийн зээл авснаараа амьдрал ахуй нь юу ч үгүй сүйрч эцэс сүүлд нь тэдний мөнгийг төлөх гэж БНСУ-руу ажил хийхээр хүний бичиг баримтаар гарах гэж байгаад саатуулагдсан.
Мөн Г гэдэг эмэгтэй өдрийн зээлийхэнд лангуугаа өгөөд дараа нь хашаа байшингаа зарж өдгөө айлаар хоног төөрүүлж байна. Энэ мөнгө нь ч тэдний аалзны тор мэт хэрсэн өрийг төлж чадаагүй. Түүний нөхөр БНСУ-д ажил хийдэг бөгөөд сар бүр сая гаруй төгрөг явуулдаг ч тэр мөнгөө бүгдийг нь мөнгө хүүлэгчдэд өгдөг. Нөхөр нь ирээд түүнийг нь мэдвэл бөөн асуудал үүсэх нь ойгомжтой.
Б гэдэг эгч өдрийн зээлээ өгч чадахаа болиод ядаж сардаа нэг удаа төлж байя гээд хашаа байшингаа 15 сая төгрөгөөр банкны барьцаанд тавиад бүгдийг нь мөнгө хүүлэгчдэд тарааж өгсөн. Одоо мөн л лангуугаа ажиллуулж чадахгүй дээрээ тулсан. Энэ бол зөвхөн тэр худалдааны төвд лангуу ажиллуулдаг дөрвөн эмэгтэйд тохиолдсон явдал. Үүний цаана ийм байдалд орсон маш олон хүн байгаа.
Мөнгө хүүлэгчид өдөр бүр ирж мөнгөө нэхнэ. Ингэхдээ нэг биш олон хүнээр нэхүүлнэ. Үнэхээр тэвчиж суухын аргагүй. Би сүүлдээ лангуугаа хаагаад очихоо ч байсан.
-Өдрийн зээл олгодог хэчнээн хүн байдаг юм бэ?
-Арваад хүн байдаг юм билээ. Тэр хүмүүс л энэ бүх зах, худалдааны төвүүдийг хэрсэн байгаа. БНСУ-д мөнгө хүүлэгчдийг хатуу хориглосон гэсэн. Миний сонссоноор нэг солонгос хүн манай улсад ирээд маш богино хугацаанд 300 сая төгрөгийг өдрийн зээлийнхнээр эргэлдүүлээд 3 тэрбум болгоод буцсан гэсэн.
Би энэ бүхнийг өөрийгөө өмөөрөх гэсэндээ хэлж байгаа юм биш, зөвхөн бусдыг ийм аалзны торонд битгий ороосой гэсэндээ анхааруулж байгаа юм. Би тэднээс мөнгө авсан нь үнэн, ямар ч байсан ажил хийж байгаад төлнө л гэж бодож байгаа.
-Та одоо хэчнээн төгрөгийн өртэй вэ?
-70-80 сая төгрөгийн өрөнд орсон. Үүний заримыг нь хувь хүнээс зээлж, мөнгө хүүлэгчдийн өрийг төлсөн. Мөн компаниудын өр ч гэсэн байгаа. Нийтдээ л ийм хэмжээний төлбөрт унасан.
-Хэрхэн төлж, барагдуулъя гэж бодож байна вэ?
-Мэдэхгүй л байна. Ямартай ч охиноо өнчрүүлчихгүй юмсан гэж бодох юм. Би мөнгө хүүлэгчдийн дарамтанд ороод нөхрөөсөө салсан, дараа нь охиноо хүнд өгсөн. Тэгээд ганц бие болчихоод яадаг ч байсан тэдний мөнгийг олж өгөх ёстой гэдэг үүднээс биеэ үнэлэх гэж үзсэн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үнэн юм билээ. Би хулгай хийж чадахгүй учраас биеэ үнэлж л чадах байх гэж бодсон л доо. Гэхдээ чадахгүй юм билээ. Нэг биеэ үнэлэгчтэй танилцаад түүнийг дагаж явсан. Тэгээд ороод зодуулаад л гараад ирсэн.
-Хэнд тэр вэ?
-Намайг авсан ахад. Тэр намайг буудалд оруулаад шууд л хувцасаа тайл гэсэн. Би тэр ахад үнэнээ хэлээд “чадахгүй нь ээ, уучлаарай” гээд уйлчихсан чинь намайг зодчихсон. Ингээд л хаширсан.
-Чамайг ийм байдалд орсон гэдгийг нөхөр чинь, гэрийнхэн чинь мэдэх үү. Тэдний тусламжтайгаар энэ бүхнийг шийдвэрлэх боломжгүй байгаагүй хэрэг үү?
-Намайг лангуу авах үед манай нөхөр Дэнжийн 1000 зах дээр мах зардаг байсан юм. Би охиноо зургаан сартай байхад нь хадам ээжээрээ харуулаад лангуугаа нээсэн юм. Эхэндээ ч яахав болоод л байсан. Сүүлдээ би мөнгө хүүлэгчдийн эрхшээлд ороод охиндоо живх ч авч чадахаа больсон. Лангуу ажиллуулаад байна гэсэн хэрнээ халаасандаа 100 төгрөг ч үгүй явахаар хүн уурлах нь аргагүй шүү дээ. Тэгээд намайг хардаж эхэлсэн л дээ. Өөр хүнтэй болоод ар гэртээ анхаарал тавихаа болилоо гээд. Гэхдээ манай нөхөр их удаан тэссэн. 2 жил гаруй миний энэ байдлыг тэсээд эцэст нь салах шийдвэр гаргасан. Би өөрийнхөө буруугаас л болж энэ их өрөнд орсон гэсэн бодолтой байсан учраас нөхөртөө нарийн ширийнийг нь хэлээгүй. Ний нуугуй хэлэхэд нөхрийгөө салъя хэлэхэд нь би баярласан. Яагаад гэхээр би тэр хүнд хайртай учраас түүнийг зовоохыг хүсээгүй юм. Тэгээд охиноо өнгөрсөн аравдугаар сард хамаатныхаа айл руу хөдөө явуулсан.
-Чи нэг хэсэг цагдан хоригдсон гэсэн шүү дээ. Тэнд чамтай адилхан ийм асуудлаас болж хоригдсон хүн байна уу?
-Байгаагүй. Намайг залилан хийсэн гэдэг үндэслэлээр тэр хүмүүс цагдаад гомдол гаргаж, хориулсан. Үнэн хэрэгтээ би залилан хийгээгүй л дээ. Мөнгө хүүлэгдчийн аазны торонд ороод л аргагүй эрхэнд дампуурсан. Гэхдээ ямар ч байсан тэдний мөнгийг авсан нь үнэн юм чинь төлж л таарна. Хамгийн гол нь бусад хүмүүс над шиг байдалд битгий ороосой гэдэг үүднээс л энэ бүхнийг ярьж байна. Энэ дашрамд хэлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болоод төр засгийнхан энэ мөнгө хүүлэгчдийг цэгцлэх хэрэгтэй байна. Төр засаг болон арилжааны банкууд бодлогоор залуучууд болоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжээд, банкныхаа зээлийн нөхцлийг уян хатан болгочихвол энэ мөнгө хүүлэгчид алга болж л таарна. Тэднээс болж олон гэр бүл салахгүй, олон хүүхэд өнчрөхгүй, олон аав, ээж шоронд орохгүй шүү дээ.
www.ugluu.mn
Зочин · 2016/08/22
Авсан юм өгөх нь зүин .бизнес хийж чадахгүй бол болих хэрэгтэй.
kk · 2016/08/21
Hen ch av gj shahdagui shde
kk · 2016/08/21
Bas hudlaa denduulj bnaa tm humuus gaigui l bdgiin shde
Murun · 2016/08/21
Bank ni irgeddee mungun zeeleer oligtoihon uilchildeg bol yu gej iim bdald hureh ve dee.
Иргэн · 2016/08/21
ТЭР МӨНГӨ ХҮҮЛДЭГ ХҮМҮҮСЫГ ЦАГДАА ШҮҮХ ГЭЭД ХЯНАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.
МӨНГӨ ХҮҮЛЭГЧИДЫГ ХЭЗЭЭ НЭГЭН ӨДӨР ШИЙТГЭЛ НЬ ИРНЭ.
зочин · 2016/08/21
Шинэ эрүүгийн хуулиар мөнгө хүүлэлтийг зогсоох байсан юм даа.Даанч ...
Зочин · 2016/08/21
Монгол төр ард түмнээ харна гэж байхгүй. Өрөвдөж байна
Зочин · 2016/08/20
Ene bvsguin yarij bga ni yag vnen vneheer aimar neg medehed l hvvgiin hvv gd l buun mungu nehdeg ene mungu hvvlegch nariig horigloh heregtei bi ch bas iim asuudlaas bolod nuhruusuy Salsan
Зочин · 2016/08/20
Ene humuus chi odoo yatsiin be huuhnii buruu l geh yum bi bol tor zasgiin buruu l gej helmeer bna. Sain bodlogtoi zeeliin sistem bsan bol humuus yu gej tendees zeelhevdee, ul hodloh huruhngu shaarddag sisteme odoo bolih heregtei bisness hiiij l bgaa bol tolno l gesen ug, manai mongol huniii mos odoo unheer hog bolson tsag bi ch hunees mongo zeeleed olsnoo huund ni ogsoor bgaad ger buldeee asar ih daramt uchruulsan gehdee eniig uzeegui humuus hezee ch uzehgui yumshig uhaantai tsarai gargaj bichihee bolih heregtei bodit amdral deer hun nohtsol baidlaas bolj yamar ch shiidver gargaj bolno. Zugeer l iim ayultai mongo huilegchees hol baigaarai geed neg hohirson emegtei yarisan bna shuuudee shuumjilhees bish ooroor harj dotroo tootoi yavsan deer shuu mongolchuud mini hunii muud duraldgaa odoo bolih heregtei harinch niigem iim bgaag ene hun helsen bna. Dor burnee hicheej amidarhaa bod.
Зочин · 2016/08/20
Mongo huulegchidiig taslan zogsooh heregtei! Udahiin bol niigmiig ulam doosh ni chireh ni baina. Yum bodoj sanahgui huurtah humuus zunduu bgaa. Tiimees mungu huulegchdiig l zogsooj huuliaar zohitsuulalt hiih heregtei :) Ted nar tiim yum hiisniihee tuluu tatvar tuldug ch yumuu er ni honogiin zeel gedegiig ni huuliaar dood tal ni sar ch gediimu tegej zohitsuulah heregtei yum bna :)
KKKKK · 2016/08/20
ene huuhen bussines hiij chdhgui hyn bnshde ugaasaa orlogogui gazar hucheer suugad bsan bnshdeee.
IRGEN · 2016/08/20
TENEG GARUUD SHUU ZUGEER LOMBARDNAAS ZEELEE CHEE .LOMBARD BOL BAGA XYYTEI LUIVARDAHGUI SHU DEE.GAR DEEREES MONGO HUULEGCHDES TIIM ONDOR HYYTEI MONGO ZEELJ BDAG ERGUU YM BEE.OORSDIIH NI L HOHI SHUU DEE.ZAH ZEELIIN NIIGEMD OORSDODOO ARCHAATAI BAI MONGOLD L TA NARIIG OROVDOJ BGAA BOLHOOS HOGJSON OROND BOL ZEEL AVSAN BOL Z TOLOHGUI BOL SHORONDOO OROO L GENSHDEE.IRGED MINI TOOTSOOTOI AMIDRALDAA.
hvn · 2016/08/20
hetsvv sh dee.bi ch bas iim bdald orj blaa.hamgiin svvld bairaa zaraad oroh orongvi bolsoon.neg medhed l zeeliin tololt n boltson yaj ch hicheegeed bardahgvi bj nilee.vneheer hetvv sh dee
Хххххх · 2016/08/20
Хараал идсэн улс төpчид үр хүүхэд нь үхлийн муугаар үхэж үгээрийн хоосоросой о.охид бие үнэлж таван $ tuluu bie unelj zaluus heden tsaasnii tuluu hariin bool bolj ybah ni tgd hugjij bagiigiin shinj uu? elbeg dorjoo ji ch yugaa mdehwdee tanai hujaagiin erliiz huuhduud jin hooson honoj bga bish yul bolood bn daa төрийн минь сүлд өршөөш түмний минь заяа түшиг.
Зочин · 2016/08/20
Mongol tor undsen uurgee heregjuulehgui archaagui um da.
Зочин · 2016/08/20
mungu huulegchidiig shalgah heregtei ene ohin shig hun Olon bgaa bh
Зочин · 2016/08/20
Mongo hvvlegch hvmvvs onoodor jargal tai bsan ch daraagiin odor tedend tedend zovlontoi har odrvvd irne gedgiig
Зочин · 2016/08/20
Ee byrhan mine ter balair hvmvvs ter mongoor yaj hool idej vr hvvhdee teneedeg bol onoodor iim zan daraa
Зочин · 2016/08/20
Мөнгө хүүлэгчдийг хатуухан ганц 2хүнийг шийтгүүл тэгээд дарагдана.Энэ хүмүүс их олширвол энгийн ириргэдэд хүндрэл ндийн засагт ч эмгэнэл болно
Зочин · 2016/08/20
Тэнэг л байна даа.Тийм наймаа бизнес ч гэж юу байхав. Орлого орохгүй бол болих хэрэгтэй. Эсвэл байршил нтрээ өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Чиний нөхцөл байдал дээр бол шууд хаях л хэрэгтэй байсан байна нялх хүүхэдтэй байж
Зочин · 2016/08/20
Awsan ni l vnen yum daa.
Зочин · 2016/08/20
albatai yum shig zeelcheed ingedii, bvh gereeniihee nohtsoliig ehneese bvgdiin medej bsn bol heneggui teneg yum hiihee bolih heregtei
Зочин · 2016/08/20
үнэхээр анхаарууштай асуудал шүү