Цаг агаарын урьдчилсан мэдээ
2016/08/21
-ИНЭНХ НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР ХУР ТУНАДАС ОРНО-
Ойрын 2 хоногт бороо хур татарч, өдөртөө халах боловч 23-25-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүсэхийг малчид, тариаланчдад анхааруулж байна.
Энэ сарын 22-нд буюу маргааш баруун, төв, говийн аймгуудын зарим газраар бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун аймгуудын зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд өдөртөө халуун байх боловч 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН БАЙНА-
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.