Асашёорюү Д.Дагвадорж УУЧЛАЛТ гуйжээ
2016/08/21
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаагаас чөлөөтийн эрэгтэй дөрвөн тамирчин үлдээд байна. Олимпийн наадмыг манай улс жудо мөнгө, бокс хүрэл медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байгаа юм.
Түүнчлэн чөлөөт бөхийн тамирчдад ихээхэн итгэл хүлээлгэж байсан ч эмэгтэй тамирчид тэмцээнээ өндөрлүүлээд байна. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ийн жинд Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдсан ч мөн л хариуцлагагүй барилдааныг хийлээ. Үүнтэй холбогдуулан Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж уучлал гуйсан байна.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “үнэхээр уучлаарай” гэжээ. Мөн "Чөлөөт бөхийн холбоо"-нд шинэчлэл эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй юм. "Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийг нойлоос" хэмээн жиргэсэн байсан юм. Өнөөдөр чөлөөт бөхийн 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар 22.00 цагаас тус, тус өрсөлдөх бол маргааш 65 кг-ийн жинд Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар хүч үзэх юм.
Сонирхогч · 2016/08/21
Улс орон хүртэл шинжлэх ухааны үндсэн дээр, өөрийн орны нөхцөлд тохирсон эдийн засгийн хувилбарыг олж, өөрийн орны ард түмэн, хүүхэд багачууд, өндөр настнуудад тохирсон хувилбар л монголыг аварна. Түүнээс биш намаараа талцаад хэзээ ч амжилт олохгүй. Тамирчин ч ялгаагүй. Монгол тамирчдад тохирсон бэлтгэл, гадны орны тэр их туршлага, олон улсын олимпийн хөгжил зэргийг тусгасан шинэ арга хэлбэрээр тамирчда дасгалжуулах нь хэрэгтэй.
Сонирхогч · 2016/08/21
Мах иддэгэрээ, монгол бөх барилддаг зэргээс амжилт олно гэдэг одоо биш болжээ. ГОл нь шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй юм шиг. Сэтгэл зүйн бэлтгэл, хурд, авхаалж самбаа, тэвчээр, зориг гэх мэт олон шинж чанарыг өөртөө шингээсэн тамирчин л хэрэгтэй болсон байна гэж бодож байна. Эхний удаа тамирчдын нийгмийн асудал хэцүү байсан. Түүнийг шийдээд сайн болно гэж бодсон байсан.
Зочин · 2016/08/21
Дасгалжуулагч нараа чадваржуулах хэрэгтэй юм байна даа
Хонгор нутгаас · 2016/08/21
Таньд үнэхээр найдлаа шүү хөгшин залуу туршлагатай туршлагагүй бүх хүмүүстэйгээ сайхан тайван ярилцаад өөрчлөөрэй ТАНЬД ҮНЭХЭЭР НАЙДЛАА ШҮҮ тамирчид дасгалжуулагч нар минь дэмжээрэй сүүлийн хэдэн жил үнэхээр сайжирсан юмсан даа аа
Зочин · 2016/08/21
Холоос эхэлж байна гээд дахиад 4 жилийг өнгөрөөх юм байна.Уг нь хариуцлагаа хүлээж огцрох ёстой.
Зочин · 2016/08/21
Эрхэм зорилго тавьж, хүрэх арга зам, хичээл зүтгэл, судалгаа тооцоотой хандаж ажилламаар юм. Хий дэмий хоосон мөрөөдөж, том том баах хэрэггүй.