Д.Дагвадорж: Сөнөсөн чөлөөт бөхийн холбоог өөд нь татах гэж чамгүй ажиллалаа
2016/08/22
Бразилын Рио хотноо зуны Олимпийн 31 дүгээр наадам болж өндөрлөж, манай тамирчид дөрвөн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг дэнсэллээ. Топ гэгддэг төрлүүдээс жүдо, боксынхон нэг нэг медаль зулгааж, улсынхаа нэрийг тахаллаа. Тэгвэл сүүлийн үед амжилт нь өсч байсан чөлөөтийн тамирчид медальгүй хоцорч, олон ч хүнийг гонсойлголоо.
Тэр дундаа сүүлийн зургаан жилийн хугацаанд Монголын Чөлөөт бөхийн холбооны Еорөнхийлөгчөөр ажилласан Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж цахим ертөнцөөр хатуухан үг чулуудаж, холбоог орхиж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн 6 жил байлаа. Ялалт, ялагдлын нулимсыг үзсэн 6 жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна. Одоо миний явах цаг болсон мэт...За үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье. Ер нь хүн хааяа нэг алгадуулчих шийртэй байх хэрэгтэй. 2020 оны Токиогийн олимпод бахдам амжилт хүсье. Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална аа. Баяртай чөлөөтийн гэр бүлийнхэн минь. Амжилт хүсье.
Агуу түүхт, тэр түүх нь улиг болсон, сөнөсөн чөлөөт бөхийн холбоог өөд нь татах гэж, тэр тусмаа гадаад орон зайнд чамгүй ажиллажээ. Өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон нэр төр, жаахан зоосоо энэхүү спортын төлөө зориулжээ. Баяртай Монголын мянга мянган хийморьлог залуучууд минь. Бүх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож, алсуур харж явдаг юм. Мэдээж спортоо орхихгүй ээ. Сагсан бөмбөгийн залуучуудыгаа дэмжинэ ээ. Мөн хөөрхөн Анхаагаа” хэмээн жиргэжээ.
Зочин · 2016/08/23
Gatsuurt ug n gaigui l bolgochihson l baisan. ......
kkk · 2016/08/22
Hoorhon Ankhaa geed huuhedruu handraad, sanaarhaad bna uu ugui uu!!!
Зочин · 2016/08/22
Аварга жудог авөө цаадуулыг чинь Баттулга ядаж эр хүн шиг шийртэй болгоцон наад чөлөөтийн хүүхнүүдээсээ дор шалчигнасан эрчүүдээс чинь хамаагүй дээр
Зочин · 2016/08/22
cool