Өөртэй нь мэндэлээгүйн төлөө хүн зоддог Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут гэж хэн бэ?
2016/08/23
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 14:00 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурна.
Энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжилж байгаа юм. Гэтэл Ерөнхий сайдын өмнө үүрэг хүлээж буй Засаг дарга нарын зарим нь зодоон цохионы хэргээр олны танил болсон байх юм. Тухайлбал, Орхон аймгийн Засаг даргын суудалд "Ногоон гэрэл"-ээр шахам суусан Д.Батлут тус аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа зодоон цохионы хэрэгт хутгалдаж, нэг хэсэг эмнэлэг, цагдаа хоёроос уяатай юм шиг эргэлдэж байжээ. Хэргийн учгийг хөөвөл "Мэнд асуусангүй" гэдэг шалгаанаар хамгаалалтын албаны дарга залууд шанаа өгсөн байх юм. Энэ мэтчилэн үүрэг хүлээх гэхээсээ илүүтэй "Үүрээ сэндийчиж" магадгүй нөхдүүд мэр сэр байна. Дамбын Батлут гэх боевик Засаг даргыг танилцуулъя. Тэрбээр өнгөрсөн сарын 20-ны өдөр өмнөх дарга С.Дангаасүрэнгээс тамга тэмдэгээ хүлээн авсан билээ.
1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн
Боловсрол:
1999 - 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер
2006 - 2007 Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн
Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг
Ажилласан байдал:
1994 - 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор
2001 - 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч
2004 - 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
2006 - 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн
2008 - 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
2006 - 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн
2008 - 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,
2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга
Гавъяа шагнал:
НХХЯ-ны тэргүүний ажилтан
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
Тэрбээр 2014 оны 1 дүгээр сард Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болсон. Орхон аймгийн МАН-ын хорооны XIV хуралаар болсон Намын даргыг сонгох санал хураалтанд Б.Жигдэнгомботой өрсөлдөж 8 саналын зөрүүгээр намын даргын суудалд тухалж байжээ. Өөрөөр хэлбэл санал хураалтанд нийт 115 төлөөлөгчөөс 114 төлөөлөгч оролцож Д.Батлут 60 санал, Б.Жигдэнгомбо 52 санал авсан аж.
Түүний дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө МАН-ын хорооны дарга Д.Батлут “Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч “Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээсэн тухай мэдээллийг хэвлэлүүд онцлож байжээ.
Хохирогч "Э" нь тархины суурь ясны гэмтэл авсан бөгөөд хэргийн газарт хохирогч Э шалан дээр түрүүлгээ хараад уначихсан ам, хамар, чихнээс нь цус гарч байсныг хамт байсан хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан байна.
www.24tsag.mn
Bi · 2020/03/07
. Мухар үхэрт худаг бүү үзүүл. Анханаасаа л нийгэмшээгүй хөдөөгөөрөө амьдарч яваа амьтан юм байналдаа
Zochin · 2020/03/06
Ta nar bolidoo erdenet hiihdeegui olon ajil hiisen hun dee uursduu jhn eruul uhaanaar setgej zuv medee medeelleer tarkhia tsenegel
S · 2020/03/06
Hunii neriig harluulah gesen oroldlogo bna yostoi gaigui zaluu hezee ch zodoon tsohion hiideg er bish shuu
Зочин · 2020/03/06
Муу новш
Око · 2020/03/05
Дандаа архи ууж хордлогонд ороод ажилдаа ирдэггүй
Око · 2020/03/05
Махан толгойт
Зочин · 2020/03/05
Засаг хороон дарга нарт жаахан сэтгэлтэй хүн тавихгүй бол ухамсар муутай хүмүүс гарахаараа өөрийгөө хаан гээд бодчихдог юмуу хаашайн хүн болгоныг өмнөө бөхөлзүүлэх гээд л хамаг л өнгөтэй өадтэйг нь хулгайлж баяжаад явж бна Нутөг ус нь хөгжсөн ч юм бхгүй
Zonch · 2020/03/05
Ugni bolowsrol gd bx yumgvi maanagduu xvnde odooch erdemtein xaalgand ergvvn xoimort zalardag bolchixson tsagda erdenetchvvd daraanl xaramsax yum idej shanshigduulj bgan ilt bgaa tebder nertei luiwar gazar awchee
Д. Билэгт · 2020/03/05
Сонгуулийн хар пиар эхэлж дээ. Өмнөхөө март. Маргаашаа харж алх залуучуудаа. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй л хүн дээ.
Зочин · 2020/03/04
Хариугаа ав . Муу юмыг зүгээр өнгөрөөж болохгүй . Ийм даварсан үйлдлүүдийг тухай бүрд нь нам дарж байх хэрэгтэй .
Зочин · 2020/03/04
Маш их асуудалтай хүн дээ.Эрдэнэтийн төв гудамжаар нэг ёолкны гэрлүүд л хийсэн.Тэрнийг нь өөрийнх нь бөгсийг долоогчид, хот уоьд байгаагүйгээр хөгжиж, өөрчлөгдөж байна гэж хүмүүсийн тархийг угаах, үнэн ёс зүйгүй, заль муу үйл нь дийлсэн хүн гэж боддог.
Зочин · 2016/09/03
Muy huligaann
Зочин · 2016/08/24
erdenetiin MAN bytehgyi shyy de urid ni zasag dargaa zodood hamariig ni hugalj baisan bas 1 nuhur hyn orshuuldag gazar negiigee bulj baisan naad nuhur chine 30 say tugrug ugch baij yldsen er ni bol shorond baij baih hyn shyy de
Зочин · 2016/08/23
Hodoonii omhii hoshnogiig tsustai hutgah heregtei
Zochin · 2016/08/23
Oortein mendleeguin toloo hamgaalttiin albanii dargiig zodno gej yu baihav de enend ni zarim humuus itgejil baidag hehe hov hooson oliggui site bn
Зочин · 2016/08/23
Oortei ni mendeleeguin toloo hamgaalttiin albanii dargiig zodno gej yu baihav de enend ni itgejil baidag hehe hov hooson oliggui site ve
Зочин · 2016/08/23
Энэ новшийг огцруулах хэрэгтэй.
Зочин · 2016/08/23
cool
Зочин · 2016/08/23
ZODUULSAN ZALUU NI YMAR ARCHAAGUI YM BEEEEE ALI DAIRALDSANAA AVAAD ALALTSDAG BGAA DAAA.
Зочин · 2016/08/23
Zodoon tsohion hsn gj bnga l yarogdaj yvdag hun shd. Iimerhu yumnid zasag darga blol tomorchhin bnlda. Argaguil garsan namiin hun bldg blhr
Зочин · 2016/08/23
ORK!!!!
Зочин · 2016/08/23
ene huuriig yls toroos zailuulaach huvhai pizda()
зочин · 2016/08/23
Энэ танхай дарга хүн зодож гэмтээснийхээ хариуцлагаа яасан болж байна уу
Зочин · 2016/08/23
hudlaa neg haaltiin geree hiichih sanaatai huneer oroldohoo boliochee. haltiin geree hiichih sanaatai l bgaa n haragdaj bn shdee
зочин · 2016/08/23
хүний мууг сурталчлахдаа ч гаргуун юмаа нэг үйл явдал болоод л өнгөрөө биз.Баянхонгорын Жаргалсайхан Ардын намын байрыг булаах гэж.байранд нь оруулахгүй гэж яаж дөвчигнөж байлаа даа.Хөөрхий яг З.Энхболд шиг хэд хоног энэ суудалд суухаа мэдэхгүй мөнхийн юм шиг дөвчигнөж байсан даа
Зочин · 2016/08/23
Бүтэхгүй сдаа вээ зайлуулаач
Зочин · 2016/08/23
toriin aldand er ni shalguur gej baidag yum u