2013 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан   мэдээ:

Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад   нутгаар багавтар үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс дулаарч Хангай,   Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 17-22   градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13   градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар  үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  4-9 метр. Өчигдрөөс дулаарч 10-12 градус дулаан байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.