Иргэдийн "нууц орлого" гэж юуг хэлэв
2016/08/23
Монголчуудын амьдралын цалин хөлс, орлого, зарлагыг "хэнээс, хаанаас" асуугаад судалгаа хийж байгаа нь тун эргэлзээтэй тоо баримтыг Статистикийн газар танилцуулдаг. Саяхан тус газраас олныг гайхашруулсан мэдэгдэл хийх нь тэр.
Тодруулбал, Үндэсний статистикйн хорооны удирдлагууд нийгэм, эдийн засгийн хоёрдугаар улирлын судалгааг танилцуулахдаа "Өрхийн зарлага орлогоосоо давсан байна. Өрх бүр орлогынхоо тодорхой хувийг хадгалж, үлдсэнийг нь зарцуулдаг. Гэтэл зарлага орлогоос давж байгааг нууц орлоготой холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл иргэд статистикийн асуулгыг бөглөхдөө үнэн бодит мэдээллээ өгөхгүй байна" гэсэн юм.
Өрхийн нууц орлого гэж юу вэ? Иргэдэд нуух орлого бий юу. Гурван сая хүн амтай монголд нэг өдрийн хоолоо яаж залгуулах вэ гэдгээ мэдэхгүй тарчигхан амьдарч буй хэсэг бий. Нөгөө хэсэг нь ажил хийдэг ч цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулна. Харин нөгөө хэсэг нь хагаралтлаа баяжсан олигархууд. Тэд л энэ судалгааг бөглөөгүй юм бол "нууц орлого" гээчийг хаанаас гаргаад ирэв.
Нэг өрхийн, сарын дундаж мөнгөн орлого 874 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурчээ. Үүнд
- Цалин хөлсний орлого 6.3 хувь,
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 948 мянга байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30 мянгаар буурсан дүн аж. Зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24 мянгаар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 934 мянга байна. Үүнээс л үүдэн зарлага орлогоосоо давсан хэмээн үзэж, иргэдийг нууц орлоготой гэж сэрдэх болсон бололтой.
Тэгвэл иргэд "нууц орлого"-оо хаанаас олов? Тэд Ломбард, Банк, ББСБ зэргээс зээл авсан ч юм бил үү. Нөгөөтэйгүүр нэг өрхийн орлого, зарлага нь зөв гарсан уу, судалгаа бодит байдалтай нийцсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Иргэдийн сарын дундаж цалинг 700-900 мянга гэсэн судалгаа гардаг. Харин бодит амьдрал дээр иргэдийн дийлэнх нь 450-600 мянган төгрөгийн цалин авдаг. Нийгмийн даатгалын сангаас ирсэн мэдээлэлд үндэслэн судалгааг гаргадаг гэдэг. Ингэхдээ хэдэн хүний дунд явуулсан бэ гэдгээ хэлдэггүй. Энэ судалгаанд хамрагдсан хүмүүс нь 3 сая иргэнийг төлөөлж, сарын цалингийн дундажийг гаргаж ирж чаддаг болов уу.
ZOCHIN · 2016/08/23
Hudlaa medeelel bna
Зочин · 2016/08/23
ter Badamtsetseg gedeg avgai ali zasgiin yed hudal too helj ajiltai baidag avgai bna amidral saihan bga gej hudal yaridag shulam
МАН-ыхан ... · 2016/08/23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
зо · 2016/08/23
Тэнэг юм уу ийм амархан юманд толгой гашилгаад шударга жирийн иргэдийн нууц орлого нь зээл дарга нарынх авилга хөөрхөн хүүхнийх ойлгомжтой хулгайчийн ойлгомжтой зальтайчууд залилан гээд цуварч өгнө дөө
Зочин · 2016/08/23
nogoo ih abdag 10-20 sayiig abdag hunii chin stalin busdiin dundaj staling osgood baigaa baihaa
Зочин · 2016/08/23
odoo nogoo e barimt chin butsaagaad buhah bahdaa orlogoo notol geed l
Зочин · 2016/08/23
yamar negen orlogo bj bj l zarlaga garna biz dee. orlogoguigeer zarlaga garna gesen oilgolt baihgui shuu dee, zeel abah, hulgai hiih tohioldold orj irj bga orlogo ter urhiin orlogo boloh estoi. zarlaga ni orlogoosoo dabsan tohioldold yamar negen orlogo bsan l bna, teriigee sudalgaand heleegui nuusan l yum bna da.
hishgee · 2016/08/23
10.0 say tugrugnii tsalintai 1 hun, 350.0 myangan tugnii tsalintai 9 hun niit 10 hun ug sudalgaand hamragdsan gej uzbel engiin dundaj argaar 1 hunii dundaj tsalin ni /10000000*1+350000*9/=13150000 tug bolno. ene dungee 13150000 mug / 10 hun=1315.0 myan tug bolj bna. ene tootsoonoos uzehed diilenhi ni buyu 350.0 tugnii tsalintai 9 hun sudalgaand hamragdsan bolobch 10.0 say tug nii undur tsalintai 1 hunii tsalin ni dundaj tootsoond nuluulj 1315.0 myan tug bolj darui baga tsalingaasaa 3.7 dahin undur dundaj tootsoo garch irj bga biz dee, Statistikt zailshgui dundaj tootsoo gedeg oilgolt bainaa. undur tsalintai humuus baigaag zasgiin gazraas sayhan zarlaad 30.0 say tug nii tsalintai huniitsaling 60.0 hubiar, 20.0 say tug ni tsalintaigaas 50.0 hubiar buulganaa geed zarlaa biz dee, sain oilgoh heregtei.
Зочин · 2016/08/23
yamar negen orlogo baij baij l zarlaga garna shuu dee.
303 · 2016/08/23
Bodit tsalin ihenh urged 450-600 shvv dee end ch barag deed taliin tsalin shvv vvnees IH bolhoor dandaa alban tushaal deegvvr uls l oroh bash daa sudalgaag yg
Зочин · 2016/08/23
Японы ерөнхий сайд:
- Манай улсын дундаж иргэн 5000 долларын цалин авдаг ба сарын хэрэглээндээ 3000-г нь зарцуулдаг vлдсэнийг нь юунд зарцуулдаг нь манай засгийн газарт хамаагvй.
Монголын ерөнхий сайд:
- Манай улсын дундаж иргэн 300 долларын цалин авдаг ба сарын хэрэглээндээ 600-г зарцуулдаг vлдсэнийг нь яаж олдог нь манай засгийн газарт хамаагvй.
Чулуун · 2016/08/23
Иргэдийн нууц орлого гэдэг нь аль нэг хэлбэрийн зээл шүү дээ.
Зочин · 2016/08/23
Солонгосын ерөнхийлөгч “Манай улсын иргэдийн дундаж цалин 1 сая вон. Харин сарынх нь хэрэглээ 600 мянга орчим вон. Үлдсэнийг нь юунд зарцуулдгийг нь би мэдэхгүй” гэхэд
Монголын ерөнхийлөгч “Манай улсын иргэдийн дундаж цалин 200 мянган төгрөг. Харин сарынх нь хэрэглээ 400 мянган төгрөг. Үлдсэнийг нь хаанаас олдгийг нь би мэдэхгүй” гэсэн гэдэг.
Зочин · 2016/08/23
nice
Зочин · 2016/08/23
erdoo gar deeree 380000l avdag shde
Зочин · 2016/08/23
Статистик нэрээр худал мэдээлэл гаргасан. Олон жил бугласан нөхдүүдийг бүгдийн сольж байж л үнэн зөв болно. Нэг авгай гараад байсан дундаж орлого 500,000 хүрэхгүй байгаа, Тэр 30 сая нтр авдаг хүмүүсийн цалинг тооцоод дундаж өсөөд байх шиг байна. Тэр идэж, уусан том дарга нар орлого бидэнд ерөөсөө хамаагүй.
Зочин · 2016/08/23
hudlaaa sudalgaa bna haana hen 700-900 tsalin abaad bgaan bee 600 l bdagshdee hudlaa medeeleed bhiimaaa.