“Талх” Ч.Ганхуяг, сагсчин Ц.Шаравжамц нар МАН-ын Их хуралд сонгогдож чадсангүй
2013/10/06
МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд болно. Уг Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох ажил аравдугаар сарын 1-нд эхэлж, өнөөдөр дуусч байна. МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох үүрүүдийн хурал нэлээд ширүүн болж байгаа сурагтай. Учир нь намын гишүүд Их хурлын төлөөлөгчдөд нэлээд ач холбогдол өгч, өндөр шалгуур тогтоон олны итгэл даагаагүй нөхдийг сонгохгүй байгаа гэнэ. Тухайлбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан У.Бямбасүрэн, МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Баянгол дүүргийн намын хорооны дэд дарга Ц.Шаравжамц нар Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй байна.
Ш.Раднаасэдийн хувьд өөрөө нэрээ татсан бол сагсчин Ц.Шаравжамц 2012 оны Орон нутгийн сонгуульд ялагдсан учраас гишүүд түүнд итгэл үзүүлээгүй аж. Түүнчлэн Сангийн дэд сайд асан “Талх” Ч.Ганхуягт ч итгэл үзүүлэхийг хүсээгүй бололтой. Намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажиллагаа хаана хаанаа нэлээд ширүүхэн байгаагийн нэг илрэл нь Их хурлын төлөөлөгч болохын тулд мөнгө тараасан тохиолдол ч гарсан гэнэ. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах байсан О.Алтансүх гэдэг залуу Чингэлтэйн гишүүдэд 10 мянган төгрөг тараажээ. Харин иргэд “Бид нарыг битгий доромжил” гээд түүний өөдөөс мөнгийг нь шидсэн гэнэ.
Дэлгэрэнгүйг энд дар
Н.НОМИН
Зочин · 2013/10/07
Huurhii Gankhuyag TALKH , SALAAWCH geed heden gunshintai l vldlee de ...