Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан билээ.

Төсвийн тодотголын төслөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор ба үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.

 

 

Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулна.

 

 

-Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсооно. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцна.

 

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсооно.

 

 

Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авдаг болно.

 

 

-Мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулна.

 

Эдгээр шийдвэрт хэрхэн хандаж буйг олон нийтийн сүлжээний хандлагаас хамтдаа харцгаая.

Follow

Urantogtokh @Urantogtokh

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутны зорчих төлбөрийн 50%-г төр, бусад хэсгийг оюутан өөрөө хариуцна

Тодотгол

Follow

buyanjargal sh @sh_buya

Татвар нэмэхгүйгээр санхүүгийн хямралаас гарах боломжийн талаар урагшгүй сайд ноёдод санал бодлоо нэмэрлэцгээ, тусалцгаа Жиргээчид миньэээ!!

Follow

Дэгжин Жиргээч @Mongol_976

MCS-ын Оджаргал ч айхтар мэдээлэлтэй эсвэл нөлөөлдөг хүн юмдаа. Архины онцгой албан татвар нэмэгдэхийг мэдээд үйлдвэрүүдээ зарчиж

Follow

boldSH @BoldsSh

МАНынхан сонгуулийн өмнө цалин хасч татвар нэмж тэтгэврийн насыг хойшлуулж хамтын тэтгэвэрийг үгүй хийхээ мэдэгдсэн бол яах бсан болоо гэж

Follow

Loop vs Sage @riversmongolia

Бүгдийг нь үргэлжлүүлээд өгье гэж бодъё. Ямар мөнгөөр? Та өөрийн төслөө нуулгүй танилцуулаач улсаа бодоод. Гуйжын.http://twitter.com/m_zorigt/status/768083397600096256 …

Follow

Живүүн Жиргээ 11К @ForbiddenTweets

“Hybrid” машинаас онцгой албан татвар авдаг байхаар тусгажээ. Утгаараа МАНгартаж байна шүү

Follow

Заяцева @zulaa_bella

+ нь НДШ. Бас нэмчлээ http://twitter.com/otgonpurew/status/768080766953598976 …

Follow

Батжаргал @ebatjargal_16

Гадагшаа сурах оюутны ЗГ-н тэтгэлэг байхгүй болчиж байгаамуу? Оюутнууд нам жим байгаад байхуу? Энэ арай бишээ найзуудаа.

Follow

Живүүн Жиргээ 11К @ForbiddenTweets

МАНдуулахаа амлаад гарсан намын амлалтынхаа эсрэг хийсэн шийдвэрүүдийг нэг анзаарвал МАНдах эсэх нь харагдна

Follow

Алдар @Aldar51

Оюутны 70-аас завшсан мөнгөөрөө Хотын дарга маань өрөөгөө тохижуулсан юм уу? :P

Follow

Khashchuluun @hash_chuluun

одоо бусад орнуудын хөгжлийн замаар явах үүд нь нээгдлээ. Уул уурхайтай харьцуулахад нэг удаа цөм ашиг орохгүй ч хөдөлмөрлөж орлого олох зам

“Hybrid” машинаас онцгой албан татвар авдаг байхаар тусгажээ. Зөв ч юм уу