Төр оюутнуудыг дахиж “эрхлүүлэхгүй”
2016/08/24
Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан хуулийн төслүүд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эдийн засагчид түүний өргөн барьсан хуулийн төслийг цаг үетэйгээ тохирсон сайн төсөл гэж дүгнэж байгаа бол олонх буюу иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ухарсан хуулийн төсөл боллоо гэж дүгнэж байна.
Тухайлбал, 2016 оны төсвийн тодотголд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт ялгаваргүйгээр мөнгийг нь олгоно гэж тусгасан байсан. Гэвч Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн төсөлд хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгоно гэж тусгасан байгаа юм. Мөн хүүхэд харах үйлчилгээний зардлыг танажээ. Үүнээс гадна оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг зогсоож, автобус, нийтийн тээврээр зорчих төлбөрийн тал буюу 50 хувийг л төрөөс дааж байхаар болсон байна. Өөрөөр хэлбэл төрөөс дахиж оюутнуудыг "эрхлүүлэхгүй” гэж ойлгож болох юм.
Мөн төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг зогсоолоо. Түүнээс гадна шүүгчдийн цалинг төрийн албан хаагчдын цалинтай дүйцүүлж бууруулахаар болсон байна. Шүүгчид хамгийн бага нь 2.3 сая төгрөг, дээшлээд 4-5 сая төгрөгийн цалинтай байсан юм. Тэгвэл бууруулж, төрийн албан хаагчдынхтай адил болголоо.
Мөн бүтцийн өөрчлөлтөөөр буюу цомхотголд өртсөн хүмүүст зургаан сарын бус гурван сарын тэтгэмж олгохоор тусгажээ. Ерөнхий дөө Б.Чойжилсүрэнгийн хуулийн төсөл их л хатуу чанга зүйл заалттай юм гэж ойлгохоор. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн жинхэнэ дүр зураг ийм л байгаа учраас танаж, хасах шаардлагатай зүйл байвал хийж л байхыг эдийн засагчид зөвлөж байна.
А.Аюуш
unen ug · 2016/08/28
Энэ арай хэтэрч байна. Оюутан залуусынхыг хасч болох ч хүүхэд хөгшдийн мөнгийг танах нь буруу. Хүүхдээ хараад гэртээ ажилгүй суугаа хүмүүм юугаар живх тэжээл авах уу. Нялх хүүхэд ч бас хүн учраас өмсөнө, иднэ. Насаараа зовж ажиллаж, тэрнээсээ НД төлсөн хүмүүст өгдөг мөнгийг хасхаар тэр хүмүүст ямар байх вэ. Эрхэм дээдэс та нар өөрсдөө гачигдалгүй амьдардаг болохоороо энэнийг бараг ойлгохгүй. Харин олон хүмүүст хүүхдийн мөнгө, тэтгэмжийн мөнгө их дэм болдог. Хүмүүс энэ хүн чанаргүй үйлдлийг чинь зүгээр хараад суухгүй л байх шүү.
zochin · 2016/08/25
Ene choisuren gene u ene sangiin said gej u sereechee mongolchuudaa yanaa
Зочин · 2016/08/25
Зөв зөв хэрэггүй зардал их байсан юм оюутнууд хичээлээ огт уншихгүй мөртлөө засгаас хэтэрхий их юм шаардаж байдаг юм.
Зочин · 2016/08/25
Arai dendnee MAN ogtsor
Ц. Мийгаа · 2016/08/24
Зөвөө зөв. Нэгэнт улсын эдийн засаг сүйрэх дээрээ тулсан юм чинь дээр, доргүй тэсэж, бүсээ чангалж энэ хямралыг давах хэрэгтэй. Эх орноо боддог МОНГОЛ ХҮН бүр дэмжих байх. Үйлдвэрчний эвлэл гэдэг юу ч хийдэггүй, хааяа цалин нэмэх хэрүүл хийдэг газрыг яах вэ. Улсын эдийн засгийг сүйрлийн ирмэг дээр аваачсан нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцохоо мартав даа.
irgen · 2016/08/24
estoi zuv 70 myanga avaad l arhidsa l ulsuud baidag shu de Ugluu avtobusand yavhaar zaluuchuud tegej uugaad ingej ugaad l geel yariad yavdag shu de oyutnuud l tegeel yariad yavah ym bilee tegej ugaad buuljiuud tegej tasraad l geh ym ilee hicheel yardag zakuus bhgui shu de
BARnii EZEN · 2016/08/24
MONGOLCHUUDAA ESERGVVZIE TEMZIE!!Mongol ulsiinhaaetseggvi hvvhdiin toog nemeh gej bid hichneen ih zvtgelee ! Bidnii orlogiig CHULUUL!!
Зочин · 2016/08/24
Shuugch nar 2.3 saya, 4-5 saya tugrugiin tsalintai gej khudlaa bichikhee bolikh kheregtei
Зочин · 2016/08/24
saidiin tushaalaar niigmiin daatgaliin 1990-2000 onii nuhun daatgaliin hugatsaag haaj odoo boliulah heregtei, ajillaagyi baij shuud11 jil nuhun tootsuulaad baigaa uchraas tetgeveriin san iheehen hohirch baigaag zogsooh heregtei...
Эмээ өвөөтэй ... · 2016/08/24
Цэцэрлэгийн төлбөрийг эцэг эх нь төлдөг болое.
yygii · 2016/08/24
оюутнууд ухаантай улс орноо бодох сэтгэлтэй хүмүүс тийм учраас хүлээж чадна
Зочин · 2016/08/24
cool