А.Түмэн-Өлзий: Хэн дуртай нь загвар өмсчихдөг асуудал биш
2013/10/06
Энэ удаагийн “Мобайль Ньюс” буландаа Уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн талаар гарсан мэдээллийн дагуу тодруулга авснаа онцолж байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “Уртын дууч бүсгүй фото модель болов” хэмээн цацагдах болсон юм.
Энэ талаар түүнээс асуухад: “Харин тийм мэдээлэл гарсан байсан. Хүмүүст буруу ойлголт төрүүлэхээр хазгай мэдээлэл бичигдээд байгаа. Би урлагт зүтгэж яваа залуу сайхан эмэгтй хүн шүү дээ. Бид нар өөрийгөө гоёж гангалж, хүнд гоё харагдах ёстой дээрээс нь би урлагийн хүн учраас гоё, сайхан харагдах зайлшгүй шаардлагатай байдаг. Тийм учраас өөрийнхөө хэмжээнд тохирсон сайхан хувцсыг өмсөхийг хүсдэг. Тоглолтон дээр би үзэгчдэдээ сайхан харагдахаар хувцас, ээмэг зүүлт зүүдэг сайхан уран бүтээлийг хүргэхийг хүсдэг учраас өөрөө өөртөө анхаараад л явж буй уран бүтээлч эмэгтэй. Тэрнээс биш би нийтийн дуучны мисс гээд өөрийгөө хэзээ ч тодорхойлоогүй. Тэгээд ч нийтийн дуучид маань бүгд өөр өөрийн гэсэн уран бүтээлийн онцлогтой имиж, өнгө аястай хүмүүс байдаг. Тэрнээс дуучин хүн загвар өмсөнө гэж байхгүй. Тэр чинь хүний мэргэшил болохоос биш хэн дуртай нэг нь дуу дуулчихдаг, хэн дуртай нь загвар өмсчихдөг асуудал биш л дээ, тийм буруу зүйл байж болохгүй гэж боддог” гэж хариулсан юм.
Зочин · 2013/10/08
ih uhaantai hariult ogson bn boljiin amjilt huseye hvn iim shudarga bh heregtei togloltiin vzneee
Зочин · 2013/10/07
door bga ***** bitgii ataarh duu hooloi, bie haa tegshirsen ****** shv
Зочин · 2013/10/07
Muuhai duuldag