Эдийн засгийн хүндрэлийг давах, төсөв хэмнэхээр Ерөнхий сайдын хийж буй алхмууд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд олон нийт тийм ч таатай хүлээж авахгүй байгаа.

Түүний эхнээс нь гаргаж байгаа шийдвэрүүд МАН-ын дотоодод ч гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа бололтой. Энэ нь түүнийг унагаах нэг шалтаг бүхий улстөрийн сонирхол явж эхэлсэн сурагтай. Учир нь Ардын намынхан дотроос нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн албан бус мэдээлэл ч байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэн бол УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд асуудал үүсч, Ерөнхий сайд огцорч магадгүй л юм.

 


ЧОЙ

bolod.mn