10 сарын 08-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

            Билгийн тооллын 4. Гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 12 цаг 32 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

                                               

                                                            Хонины орд

            Ахицтай өдөр. Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Аливааг муу талаас нь бодож байх хэрэгтэй ч хүсэл мөрөөдлөө байнга гэрэлтүүлж байх хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтанд хүрэх болно. Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав. Хайртыгаа оройн зоогонд урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна.

Үхрийн орд

            Хайртай хүнтэйгээ романтик болзоонд явах нь гунигт зовлон эсвэл хагацлыг авч ирж мэдэх нь. Гэвч энэ өдөр танилцах хүн таны сэтгэлийн шархыг эдгээж магадгүй юм. Гэхдээ шинэ хайр дурлалын адал явдал тийм ч удаан үргэлжлэхгүйг од эрхсийн байрлал харуулж байна. Хосын тань ёс журамгүй зан эсвэл харилцан бие биенээ таагүй байдалд оруулах нь харилцаагаа цэглэх шалтгаан болох бололтой.

Ихрийн орд

            Сэтгэл хангалуун өдөр. Чухамдаа мөнгөний тухай санаа зоволтгүй. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маяг хэрэгтэй. Таны нөөцөлсөн эрч хүч багасах тул амарч ав. Найз нөхдөөс тань хамаарсан зардал гарна. Мөн амьдралынхаа учир утгыг тодорхойлох нь хэрэгтэй байх болно. Ингэснээр өөртөө байсан эргэлзээнүүдээ тайлж чадна. Бизнес, мөнгө санхүүгийн харилцаа өргөжинө. Иймд өмнөх их хэмжээний төлбөр тооцоондоо анхаарахгүй бол удаашрах төлөвтэй байна.

Мэлхийн орд

            Ач холбогдол бүхий өдөр. Өглөө залхуу байх боловч үдээс хойшдоо бүх зүйл өөрчлөгдөх болно. Амжилтанд хүрэх гэсэн хүсэл тань хариуцаж авсан бүх үүрэг даалгавараа хийж дуусгахад туслах болно.Үүний үр дүнд удирдлагад тань таныг удирдах албан тушаалд томилох бодол төрнө. Тэдний энэ хандлагыг ашиглах хэрэгтэй. Ажлаа дуусгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа үедээ хамтрагчийнхаа үгийг сонсож өөрийнхөөсөө өөр шийдвэр гаргах хэрэггүй. Удирдах албан тушаалтантайгаа хэрхэн холбоотой ажиллаж байгаагаас тань өдрийн үр бүтээмж хамаарах болно.

Арслангийн орд

            Хялбар өдөр. Өнөөдөр хайр дурлал таны анхаарлын төвд байх бололтой. Гэвч, дур хүсэл бага байх хэдий ч та хайртдаа цаг зарцуулах хэрэгтэй. Харин хосоо олсон арслангуудын хувьд одоогийн харилцаа холбоогоо хадгалж үлдэхийн тулд нааштай алхам хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал, ажлын нөхцөл байдал болон бусадтай харилцах харилцаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Арслангуудын хувьд буяны үйл ажиллагаанд оролцох нь тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх болно. Гэр орондоо эмх цэгцтэй байх нь таны цагийг хэмнэнэ.

                                                                        Охины орд

            Нямбай өдөр. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө удирдах зөвлөлдөө танилцуулан дахин сайжруулахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд цаг зарцуул. Үл хөдлех хөрөнгийн дамын худалдаачидтай холбогдохоос сэргийлээрэй. Овоорсон их ажлаа дуусган маргаашийнхаасаа хөнгөлөөрэй. Тухайн өдрийн үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлаж оюун бодлоо төвлөрүүлэх нь зүйтэй.

Жинлүүрийн орд

            Сэргээх өдөр. Шинэ зам нээгдэж судлагдаагүй газар нутагт орох боломжийг олгож байна. Одоо бол зөн совиндоо итгэ. Гадаадаас ирэх мэдээ адал явдлыг төлөвлөхөд урамшуулна. Ажил дээрээ аялал жуулчлалын сайт руу орж цагаа үрэх хэрэггүй үгүй бол ажлаа дуусгаж чадахгүй. Зарим нь хадгаламжаа хурдан нэмэгдүүлэхийн тулд давхар ажил хийхээр шийдэж магадгүй. Байгууллагадаа сайн дурын үйлчилгээ үзүүл тун удахгүй үүнийхээ төлөө шагнуулж магадгүй. Шөнө зүүдэнд тань ордог хүнтэйгээ уулзвал битгий гайхаарай.

Хилэнцийн орд

            Сайн өдөр. Энэ өдрийг бүхэлд нь эерэг энерги ноёлох болно. Хэрэв танд өөрчлөлт хэрэгтэй байгаа бол яг одоо ямар нэгэн үйлдэл хий. Эрүүл ахуйдаа анхаарал тавьж, хоолны дэглэмээ анхаарч ямар хоол идэхээ нарийн тодорхойл. Хэрэв та өөрт тохирсон ажилдаа оръё гэвэл онолын мэдлэг олж авах нь чухал зүйл болох болно.  

Нумын орд

            Анхаарал сарниулсан өдөр. Өнөөдөр олон зүйл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Тодорхой хугацаанд дуусгах ажилтай бол "битгий саад бол" гэсэн бичгийг өлгөж, утсаа унтраасан нь дээр. Цахилгааны асуудал мөн саад учруулна. Согогтой төхөөрөмжинд гар хүрэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Юуны өмнө цахилгааны эх үүсвэрээс салгах нь чухал. Ажлын тань зарим зүйл нь чухал санагдаж байсан ч цалингаа нэмэгдүүлэхийг хичээх юмуу шинэ ажил хайна.              

 

Матарын орд

            Таагүй өдөр. Өнөөдөр амарч тайвшрах сайхан шалтгаан бий. Матрынханы эрч хүч багасаж ганцаараа байхыг илүү хүчтэй мэдэрнэ. Боломжтой бол сэтгэлээр унагаж мэдэх нөхцөл байдал хүмүүсээс хол бай. Бүтэн сарны нөлөөгөөр сэтгэл хөдлөл мэдрэмтгий байдлаа сайн барь. Мөн сэтгэлийн хөөрөл тань ихсэх төлөвтэй байна. Сэтгэлийн түгшүүр уураа итгэж болохоор хэн нэгэнтэй хувцаалцаж сэтгэлээ нээ. Тодорхой бус эсвэл сандаргаж мэдэх асуудлыг орхиод шууд унтах нь танд чухал. Манан арилтал ямар нэгэн шийдвэр гаргахаа хойшлуулах нь хамгийн зөв дүгнэлт юм.

 

Хумхын орд

            Юу ч болж байсан өнөөдөр та өөрийгөө бүх харилцаа холбоондоо өндөр амжилт олсноо мэдэрнэ. Ажил хэргийн санал авах магадлалтай. Таны дур татам байдал эргэн тойрныхныгоо бишрүүлнэ. Аз амжилтаа тогтоон барьж байхын тулд амжилт ололтынхоо хэр хэмжээг тодорхойл.

 

Загасны орд

            Тогтуун өдөр. Өнөөдөр чимээгүй мөн амгалан орчныг ирж хайна. Хэрвээ чи ганцаараа ажиллах эсвэл хамтран ажиллагчаасаа хол чимээгүй орчинд байвал илүү үр дүнтэй байна. Түр зуурын ажилгүй байгаа загасныхан сайн дурын ажилтны ажлын байрны талаар сайтар бодолцох хэрэгтэй. Ажлаа идэвхтэй хай. Тун удахгүй таны утас ажлын саналаар дүүрэн дуудлагаар хангинах болно. Сэтгэж бодох мөн анализ хийх цаг гарга. Энэ нь тэргүүлэхэд ойлгомжтой болох дэмжлэг болно. Хувийн асуудлууд чинь шийдэгдэнэ. Өнөө орой жаргалтай хайр дурлалын явдал хүлээж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.