УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймагт  АН, МАН-аас нэр дэвшсэн дөрвөн  “нөхрийн” хэрэг  сүүлийн  нэг жил  хоёр сарын хугацаанды хоёр өөр нэхэмжлэлтэйгээр  Дээд шүүх хүртэл заргалдаад явж байгаа.  Тэгвэл  энэ хэрэг  өнгөрсөн сарын 3-ны өдөр эцсийн байдлаар  шүүхээр шийдэгдсэн ч одоо СЕХ маргааныг  таслах үлдээд байгаа.  Хамгийн гайхалтай нь талууд ы бүгдээрээ л ариухан, цагаахан харин заргалдагч тал нь  нүгэл бүхнийг үйлдсэн хар хэрээ болчихоод байгаа юм.

АН  сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтүүлчидтэй уулзалт хийж  тухайлсан нэг сэдвээр ярилцдаг.  Харин энэ  сард  УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймагт  АН-аас нэр дэвшигчид уг уулзалтад ирж, МАН-аас нэр дэвшигчид ямар хуулийн хариуцлага хүлээх ёстойгоос эхлээд  мөнгө тараасан талаар мэдээлсэн.  Энэхүү үйл явцыг сийрүүлбэл:

- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах үндэслэлийг  тайлбарлаж өгөхгүй юу?
Ц.Оюундарь: -Энд эгүүлэн татах тухай асуудал байхгүй. УИХ-ын гишүүн ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаад, хэрэг нь тогтоогдвол эгүүлэн татдаг. Одоогийн тохиолдлоор УИХ-ын гишүүн болсноос хойшхи үйл явдлын талаар яриагүй. УИХ-ын гишүүн болохоос өмнө хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас гишүүнийх нь мандатыг хүчингүй болгох тухай асуудал байгаа.  Түүнээс биш эгүүлэн татах тухай биш. 

Д.Нямхүү: -Үүн дээр нэг зүйлийг нэмээд хэлэхэд сэргээш хэрэглэсэн бөхийн шинжилгээний хариу жилийн дараа гардаг. Хэрвээ тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг нь хүчингүй болгоод дараагийн бөхөд давааг нь шилжүүлдэг. Тэгэхээр Х.Мөнхбаатар арслангийн тодорхой жишээ байна. Түүний сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож Т.Санчирт цолоо шилжүүлсэн. Энэ бол амьдрал дээрх энгийн жишээ. Тэгэхээр сонгуулийн идэвх процессийн талаар ярьж байгаа болохоор Ч.Хүрэлбаатар, Б.Чойлжилсүрэн нарын сонгогдох хүртэлх тэр асуудлыг ярина. Хуулийн байгууллага шалгаж байх хугацаанд тэд  гэртээ хэвтэж байна уу, УИХ дотор ороод сууж байна уу гэдэг нь сонин биш. 

-Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хувьдБид Дээд шүүх дээр ялсангэж байгаа. Гэтэл та нарБидний талд шийдвэр гарлаагэлээ. Хэн нь үнэн яриад байгаа юм бол? 
Ц.Оюундарь: Захиргааны хэрэг, Эрүүгийн шүүхийн процесс зэрэг авсан. Захиргааны хэргийн шүүх “АН-аас гаргасан хүсэлтийг хангахгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө тараасан, хууль зөрчсөн хэргийг Захиргааны хэргийн шүүхээс шийдэх асуудал биш байна гэж буцаасан. Харин нөгөөдүүл бол ялсан юм шиг ойлгосон. Гэтэл нөгөө талд Эргүүгийн хэргийн шүүхээс “Энэ хүмүүс үнэхээр хууль зөрчсөн байна” гэдэг шийдвэрээ гаргасан. Харин Тариалан сумын 13 малчин 13 сая төгрөгийг аль хэдийнэ авсан. Энэ юу гэвэл, энэхүү асуудлыг шийдээд, процесс явагдсан гэсэн үг. Гэм, буруутай нь тогтоогдсон. Эрүүгийн гурван шатны  шүүхийн үр дүнд долоон хүн ял авчихаад байгаа. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хууль зөрчсөн үйлдэл муу л үр дагавартай болчихоод байгаа юм. 

Д.Нямхүү: -Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуульд нь ажилласан долоон хүн ял авчихаад байхад үүнийг ялалт гэж үзвэл болж л байна. Харин Захиргааны хэргийн шүүхэд нэг л шийдвэр гарсан. Тэр нь Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх ёсгүй юм байна гэсэн. Тэгэхээр үүнд хэн нь ч ялсан асуудал биш. 

-Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын буруугаас долоон хүн ял эдэлж байгаа гэлээ. Тэгвэл  УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцуулах ёстой юу? 

Д.Нямхүү: -Төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэдэг зүйл ангиар 5-10 жилийн ял эдлэх байгаа. Тэгэхээр өдөр, шөнөгүй гүйж, түмэн янзаар тайлбар өгөхөөс аргагүй. Хэрвээ буугаад ирвэл шоронд орж таарах байх. үлэхээр УИХ-д өргөн барих боломжтой. Үүнийг  АН-ийнхан хэвлэлийн хурал хийж баримт нотолгоотой ярьж байгаа хэмээн  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Харин хэвлэл хурал дэр яригдсан сэдвийн талаар  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөр тайлбар хэлж байв.

-АН-аас “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь мөнгө тараасан хууль бус үйлдэл нь шүүхээр тогтоогдсон” гэж АН-аас мэдээлэл хийсэн.  Үүнд та тайлбар хийхгүй юу? 

-АН-ын Т.Мэндсайхан, Д.Нямхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар  мэдээлэл хийсэн юм билээ. Тэгэхээр би юуны өмнө АН-ын мянга, мянган гишүүдийг буруутгамааргүй байна. Яагаад гэвэл тэр гурван хүний байр суурийг өөр олон гишүүнийх  гэж тулгаж болохгүй. Гурван хүн мэдээлэл хийснээс болоод АН-ынхан бүгдээрээ ийм бодолтой байна гэж хэлэх нь өөрөөсгөл байх. Харин сонгуульд өрсөлдөөд ялагдсан Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар энэ үйлдлээрээ улайран дайрч байгаагаа харуулж байна. Мэдээж хэрэг ялагдсан хүн нь гомдох нь аргагүй ч тэдний үйлдэл хэрээс хэтэрлээ. Мянган мянган сонгогчид бидэнд итгэл үзүүлээд УИХ д сонгосон. Харин тэдний итгэлийг хөсөрдүүлж, өөр хүмүүсийг гаргана гэдэг иргэдийн сонгох эрхийг хааж, боосон л асуудал шүү дээ. Би бүтэн нэг жилийн хугацаанд дуугүй явсан. Яагаад гэвэл, шүүх үнэнийн талд үйлчлэх ёстой. Харин бидний гомдлыг шийдвэрлэх хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ гурван ч удаагийн шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Гэтэл үүнийг үгүйсгэж, АН-ын зарим хүн ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж л сууна. Тэр ч байтугай биднийг шоронд “Хийчихсэн” сууж байлаа. Тэд мэдээлэл хийх үеэрээ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр “Өөрсдийнхөө хийсэн үйлдлээрээ 5-10 жилийн ял эдэлнэ. Шоронд орж таарна” мэтээр ярьж байна. Үнэхээр ингэж ярьж болох уу. Үүнийг нь ойлгохгүй байна.

- Хоёр өөр нэхэмжлэлтэй шүүх хурлуудыг та нар өөрсдийнхөөр тайлбарлаад байгаа.  Яг хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

 -Шүүхийн гурван шийдвэр нь бид хоёрын талд гарсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2012 оны арваннэгдүгээр сард Увсад болж, энэхүү хурлын шийдвэр бид хоёрын талд гарсан. Үүний дараа Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, АН-ын талд гарсан юм. Энэ хурлын дараа Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр гомдол гаргасан. Харин Дээд шүүхийн шийдвэр нь бид хоёрын талд гарсан. Харин Дээд шүүхийн шийдвэр бид хоёрын талд гарсан учраас АН гомдол гаргасан л даа. Гэхдээ АН-ын хүсэлтийг хүлээж аваагүй. Би шүүхийг хамгийн үнэн, зөв шийдвэрээ гаргадаг гэж боддог. Гэтэл “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өөрсдийнхөө талд гарлаа гэж бодсон. Гэтэл байдал тийм байгаагүй” гэж АН-ынхан мушгин гуйвуулж ярьж байгаад харамсаж л байна. Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргаад, тангаргаа өргөчихсөн. Бүх зүйл дуусчихсан хойно улс төрийн шалтгаанаар ийм гомдол гаргаад байна. 

-УИХ-ын гишүүн “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарийн хийсэн үйлдлээс болж долоон хүн ял эдэлж байгаа гэсэн?

- Туслахууд мөнгө тараасан зүйл байхгүй ээ. Шүүхийн шийдвэр гарсныг улстөрчид мушгиж тайлбарлаад байгаа байхгүй юу. АН-ын нэр дэвшигчид увайгүй загнаж байна. Тийм зүйл байхгүй. Харин захиргааны хариуцлага хүлээсэн асуудал байгаа. Гэхдээ энэ байдлыг АН-ынхан бидний эсрэг ашиглах ямар ч шаардлагагүй.

-Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлын эцсийн шийдвэрийг гаргана гээд байгаа шүү дээ?

-Мэдэхгүй юм. Ямар ч байсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг харъя. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ аль эрт гаргачихсан. Гэтэл одоо эрх зүйн ямар үндэслэлээр ингэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Би УИХ-д өнгөрсөн дөрвөн жил сууж туршлагажсан. Энэ үүднээс харахад ямар ч боломжгүй л гэж харагдаад байгаа юм. Би өөрийгөө өмөөрөөд байх ч сонирхол алга. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн сонгочихсон юм.

-Сонгуулийн ерөнхий хорооноос 13 иргэнийг мөнгө авсныг гол үндэслэл болгоод байх шиг?

-13 иргэнд ямар үндэслэлээр мөнгө өгснийг нь би мэдэхгүй. Би өгөөгүй учир. Надаас тэр мөнгийг нэхэмжлээгүй.

-Увс аймагт нэр дэвшигчид адилхан жудаггүй загнасан юм биш үү?

-Жудагтай байгаасай гэдэг үгийг Т.Мэндсайхан, Д.Нямхүү хоёрт хаягламаар байна. Ичээч ээ. Ард түмний сонголтыг ингэж болохгүй. УИХ-ын 2012 оны сонгуулиар Ч.Хүрэлбаатар гишүүн 57.3 хувьтай, би 53.5, Д.Нямхүү 33 хувь, Т.Мэндсайхан 31 хувийн санал авсан. Би хоёроор Д.Нямхүү гурваар гарсан. Бид хоёрын хоорондох саналыг зөрүү 7500 байгаа юм. Ард түмэн ийм саналын зөрүүтэй сонгочихсон. Ийм байхад ингэж аашлаад буй хүмүүс жудаг ярих гээд байгаа бол өөр зүйл ярьж болох байх. Жудгийн тухай ярьж байгаа бол сонгуульд нэр дэвших гээд 2012 оны тавдугаар сард очиход 78 хүнд Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар таван мянган төгрөг тараасан байдаг. Үүнийг сонгуулийн тойргийн хороонд гаргаж өгье гэж манай намын нөхдүүд ярьж байсан юм. Харин би “Наадах чинь арга ядсан юм байна. Ард түмнээр асуудлыг хагалуулчихъя” гээд намынхаа нөхдүүдийг гуйж байгаад болиулж, жудаг гаргасан. Гэтэл өнөөдөр үүнээс болж буруутаж байх шиг байна. Болохгүй бол сөхөж гаргасан ч болно. Хүнийг ялчихаад янз бүрээр оролдоод байлтай биш гээд чимээгүй яваад байгаа.

Хэн хэн нь өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийснийг уншигч та харлаа. Харин энэ сарын 13-ны өдөр  гэхэд  СЕХы эцсийн байдлаар шийдвэрлэх юм. 

А.Баярмаа