Татвар нэмэх цаг мөн үү?
2016/08/29
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг харахад иргэд ирэх дөрвөн жилд бүсээ чангалж, их л хэцүүхэн амьдрах нь тодорхой байна. Аз таарч 2018 онд эдийн засгийг сэргээж чадвал 2020 оны сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгөнөөс эхлээд хассан, танасан зарим тэтгэмжийг нь нөхөөд олгочих нь гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байна. Харин тэр болтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй гэнэ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы хуралдааны үеэр “Ард түмнийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт тансаг хэрэглээтэй яваад өнөөдрийг хүргэжээ. 1990 оны хүндрэлийг бид даваад л гарсан. Түүн шиг хүндрэлийг давах хэрэгтэй” гэсэн марзан юм ярьж олны уурыг барсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголоор бол Монголын нийт хүүхдийн 40 хувийг хасч, 60 хувьд нь 20.000 төгрөг өгөхөөр байгаа. Мөн гадаадад суралцах оюутнуудад тэтгэлэг олгохыг зогсоож, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг багасгаж буй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсадын цалин, оюутнуудын автобусны хөнгөлөлт, хүүхэд харах үйлчилгээний мөнгө зэргийг хүртэл зогсоохоор болсноос гадна төрийн албан хаагчийн тоог 20 мянгаар цомхотгож, 1977 төрийн албан хаагчийн цалинг хасахаар байгаа юм.. Энэ мэт бухимдал төрүүлэх олон ажлыг эрх баригчид ирэх жилүүдэд хэрэгжүүлэх нь.
Үүнээс илүү ноцтой асуудал байгаа нь найман төрлийн татварын нэмэгдэл. Тэр дундаа бидний цалингаасаа суутгуулдаг хүн, амын орлогын албан татвар нэмэгдэхээс гадна хадгаламжийн хүүнд татвар бодож эхлэх гэнэ. Мөн 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг өмнө нь байсан хэмжээнд буюу 5 хувьд хүргэх нь. 150 мкв дээш орон сууцны татвар мөн нэмэгдэх юм байна. Мөн аж, ахуй нэгжийн орлогын албан татварт ч өөрчлөлт орохоор байгаа юм. Татвар нэмэх нь төсвийн алдагдлыг иргэдийн халааснаас нөхөж буйгаас ялгаа байхгүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ганцхан жилийн өмнө “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш” хэмээн шүүмжилж явсан хүмүүсийн нэг. Гэтэл өөрөө Сангийн сайд болонгуутаа “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж явахгүй бол таван төгрөг олоод зургаан төгрөг зарсаар өдийг хүрсэн. Хүнээр орлуулж хэлбэл манай эдийн засаг өвчин тусчихаад байна. Тиймээс эрт оношилж эмчлэхгүй бол өвчин хүндэрнэ” гэсэн юм яриад ард түмний халаас руу хүчээр гараа дүрэхээр улайрч байна. Хүнд хэцүү цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгж, ард иргэдэд хэрхэн тусах вэ гэдгийг эрх баригчид мэдэхийн ихээр мэдэж байгаа. Аж, ахуй нэгж, хүн амын орлогын албан татвар нэмэгдэх нь байгууллагуудад д хүндрэл авчирна. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж татвар, түрээсээ төлөөд явж ирсэн нь үнэн. Бодлогын хэмжээнд асуудлаа мөн шийдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн гэсэн хоёр хууль гарч 33 мянган ААН-ийн санхүү, татварын тайлан ил болж, үр дүнд нь 34.2 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого гарч ирсэн билээ.
Нөгөө талаасаа энэ оны эхнээс НӨАТ-ын систем ажиллаж эхлэн, өнгөрсөн найман сарын хугацаанд 1,700 кассыг 40 мянга болгож, татварын бааз суурийг 23 дахин ихэсгээд байна. Энэ нь хамгийн сүүлийн статистик дүнгээр гарсан татварын орлого 99.5 хувиар буюу бараг 100 хувь биелсэнээр харагдана. Эдийн засаг зогсонги байдалд орчихсон, “цусны” эргэлт байхгүй ийм үед татварын орлого ингэж биелнэ гэдэг нь цаад утгаараа бид зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгаагийн нэг үр дүн юм. Энэ үйл ажиллагааг цааш улам боловсронгүй болгож, бааз сууриа өргөжүүлээд явах юм бол явбал татвар нэмэх бус татварын орлого тасрахгүй байх бололцоо бидэнд бий. Орлого олоод татвар төлдөггүй нөхдүүд татвараа төлдөг үндсэн зарчим руугаа орж, баялаг бүтээгчдэд дарамт учрахгүйгээр явах юм. Өнөөдөр татвар, татварын системийн өөрчлөлт дээр нэн хэрэгтэй байгаа ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татвар болон Татварын ерөнхий хууль гэсэн гурван хуулиа даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ингэхдээ татвараа нэмж биш. Учир нь хүндрэлтэй цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж цаашлаад хаалгаа барихад нь хүргэж мэднэ. Тэр тохиолдолд юун эдийн засгийн хүндрэлээс гарах. Олон улсын туршлагаас харахад төр нь үндэсний хэмжээний компаниуд, хувийн хэвшил, аж, ахуй нэгжүүдээ дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс гардаг байна. Харин манайх эсрэгээрээ татвар нэмж буй нь асуудлыг улам хүндрүүлж, дайран дээр давс нэмж буйгаас ялгаа алга. Үүнийг ганц ард түмэн ч бус МАН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд ч ихээхэн шүүмжилж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Компаниудын дийлэнх нь өр зээлдээ баригдчихсан. Найдваргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт хүрсэн байгаа энэ үед татвар нэмбэл юу болохыг өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Бизнес эрхлэгчдийн хаалгыг бариулаад эхэлбэл хямралын ард гарах хүнд асуудал болно шүү” хэмээн хүртэл сануулсан.
Санхүү, эдийн засгийг удирддаг хоёр том институт болох Засгийн газар, Монгол банк бэлэн мөнгийг татах бодлого явуулаад ирэхээр эдийн засаг маш их хумигдана. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг, том гэлтгүй бизнес эрхлэгчид эрсдэлд орно. Төсвийн тодотголоор татвар нэмэгдүүлж, халамжийг хасаж байна. Бүр тодорхой хэлбэл хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг Засгийн газар болоод Монголбанк хурааж авна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдрал л хүндэрнэ. Татвар нэмэхээс өөр арга байхгүй гэж үү Мэргэжлийн Засгийн газрынхаан. Өрөнд баригдаж, ажилчдынхаа цалинг арай гэж тавьж буй аж, нэгжүүд чинь татвар нэмж төлөх үү.
24tsag.mn
Зочин · 2016/08/29
Arai ch dee tumen olon ur zeelendee barigdaj , arai yadan l udur honogiig unguruuj bn sh dee .yun 8 turliin tatbar be .
Зочин · 2016/08/29
bi neg yumig oilgohgui bna uu ene humuus oilgohgui bnauu ter 150 m2bair mashin ntr jirin hun heregleh ed bisheldee helelde yamar gech dundadj davhraga 150 m2 bairand 4500cm3 mashin unadin bas ter oyutni mungu shal hereggui zuild shde namaig oyutan bhad lav tiim bgaagui humuus bolod baidag bsan
ter oyuntni 70 bol baar sanhuujuuleh biznes shde ter huuhdin mungiig ehnii eljind 60huviig ugnuu uldsen 40%mungutui bolohooro nuhuud ugun gee bizde mini medehin avdaggui humus zunduu l bdag shde ter arhi tamhi tatvar ugusa yamar j usad undur l bdag shde manai uls heden arhini uildvertee barigdaaj nemddegui bolhoos tansag heregleeeg tanah gedeg yu ni buruu bgan humuus mashin ter utas tablat avah ged lizen higeed bga bizde ternes bolj ih hemjeni zeel bi bolj bga bizdee inged yariad bval olon bna shde ter mongol bank ni yamar valyutin nuuts bhgui iim zasag huuleej avsan humuus ur yahin za ted ingej bichher nuguu MAH talin gendee t1 humuus tegj bodno ugas
bi lav youtan bhda yamrj mungu
Зочин · 2016/08/29
okay
Зочин · 2016/08/29
Zaawal daraagiin songuuliin omon butsaaj hvvhdiin mongo oyutnii asuudaliig shiiddeg ni ymar uchir bna aa
Зочин · 2016/08/29
tatavariiig harin bagasgaj ediin zasgaaa telj baij bid hymraliiig daviiishdeee ene 2 tolgoi ajilhgui l bna daa