Замын Цагдаагийн Газар, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шалгалт явуулахаар болжээ.

Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой аж.

 

Шалгалтыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулна гэж Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.