Хувьцааны мөнгөө аваагүй иргэд гүйцээж авч болно
2016/08/29
Ц.БАЯР
Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргасан иргэдийн зарим нь хувьцааны мөнгөө аваагүй. Өгөх эсэх нь тодорхойгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн байсан.
Энэ сарын 10-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гарсан. Харин энэхүү шийдвэрээс өмнө “Сайн” хувьцаа хөтөлбөрт хамрагдаж арилжааны банкуудад хувьцаагаа худалдах өргөдөл гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг олгохоор болж төсвийн тодотголд суулгажээ. Өнөөдрийн байдлаар 1.313.413 хүн хүсэлт гаргаснаас 1.294.944 иргэний хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчилж олгоод байгаа бөгөөд бүрэн аваагүй 19 мянган иргэн байна. Эдгээр иргэд мөнгөө гүйцээж авахаар болжээ.
Зочин · 2016/08/30
Цэцэрлэг сургуулб орлоо хурдан огвол сайн байна
Зочин · 2016/08/29
Тэгээд яг хэзээ өгөх юм
Зочин · 2016/08/29
okay