Ерөнхийлөгч “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр хичээл заана
2016/08/30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр ЕБС-ийн эхний цагийн хичээлийг заадаг уламжлал тогтоогоод удаж байгаа билээ.
Тэгвэл энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заах юм байна. Ерөнхийлөгчийн хичээл Есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.
Тэрбээр өмнө нь "Дэлхийн дулаарал-Монгол орон", "Монголын бахархал", "Монголын сайхан орноор", "Хүн болох багаасаа", "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээлээ заасан билээ.
Зочин · 2016/08/30
Монгол улсын ЭЗ-ийг яаж нурааж, төрийн албыг хэрхэн төрлийн алба болгож 3 хан сая хүнтэй улс орноо маш богино хугацаанд яаж дампууруулж, ард олноо ядууруулсан, Ард олныхоо тархийг хэрхэн бохирлож "Хошгируулж АСЕМ гэж дүвчигнэж улсын хичнээс зуун тэрбум мөнгийг салхинд хийсгэсэн тухай, Тажикийн замаар орж энэ сайхан монгол орныхоо газар нутгийг алдах дээрээ тулж, "2017 онд Монгол улс дампуурна" гэж Синхуа агентлаг дэлхий дахинд зарласаны үнэн бодитойг, Ерөнхийлөгчийн хугацаандаа Нью Йорк, Давос, БНАСАУ, Африк Бээжин гээд дэлхийн хичнээн орноор доншуучилж хичнээн сая доллар зарцуулсан, "Хоёр их хөршийг арслан, заан гэвэл монгол улс Одой морьхон /илжиг юм уу луус/ той адил гэх зэргээр хамрын доорхи хагархайгаар бурж явсанаа илэн далангүй яривал хойч үеийн залууст том сургамж санамж болно доо.