Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ
2016/08/30
Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна.
Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.
Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.
Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.
Тамирчдад сар бүр төрөөс өгдөг их цалин пүнлүү эерэг гэхээсээ илүү олон сөрөг үр дагаврыг дагуулжээ. Ийм өндөр цалин мөнгөний хангамжтай болсон тулааны болон хүчний спортын элит давхарга өдгөө бий болсон байна. Элит давхаргад гаднаас хүн орж чаддаггүй. Тэд өөрсдөө, ах дүү, үр хүүхэд, нутаг усны танил тал, эсвэл өөрсдөдөө мөнгө өгдөг хүмүүсээ энэ давхаргадаа оруулдаг. Багаас нь бэлтгэж байгаад сургуулийн аваргаас нь эхэлж түрүүлүүлнэ. Дараа нь олон улсын нэг тэмцээнд явуулна. Бэлтгэж, бэлтгэж явуулж байгаа хойно нэг медаль аваад ирэх нь ойлгомжтой. Үүний дараа жинхэнэ од болгох ажил эхэлнэ. “Хосгүй авьяастай хүүхэд тодорлоо. Энэ л олимпоос юм дуулгана. Монголын нэрийг дэлхийд гаргах шинэ залуу” гээд өдөр шөнөгүй пиар хийнэ. Тухайн хүүхэд үнэхээр авьяастай байна уу, үгүй юу падлий байхгүй. Өөрсдийнхөө давхаргад тэд ингэж бүл нэмдэг. Үүний ард цэвэр өрсөлдөөн алга болж, жинхэнэ авьяастнууд, уйгагүй зүтгэлтнүүд хаалганы гадна үлддэг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр үр дүн нь гарч байна.
Монголын тамирчид сэтгэлзүйн бэлтгэлгүй байна гэж олон хүн шүүмжилж байна лээ. Аргагүй шүү дээ, сар бүр авах мөнгө, баахан амлалт толгойд нь эргэлдээд хөдөлж чадахаа байчихаж байгаа. Оноо алдах юм бол хожигдоно гэж айгаад хөдөлж чадахгүй зогсож байгаад л эцсийн мөчид ялагдлаа хүлээх юм даа. Сар бүрийн өндөр цалинд хүрсэн тамирчин бол ялах хүсэл тэмүүлэл бүр алга. Сарын долоон сая төгрөгийн цалин авдаг хүн юу гэж биеэ зовоож хүчийг үзэх вэ. Аягүй бол бэртэж гэмтэж мэднэ. Ийм сэтгэхүйтэй тамирчид яаж амжилт гаргах вэ.
“Бэртэлтэй байсан юм, хөөрхий”, “шүүгчид булхайтай шүүлээ” гэдэг тайлбараар хэдий болтол аргацаах вэ. Тамирчин хүн сүүлийн минут байтугай секундыг яаж ашигладгийг дэлхийн өндөр зэрэглэлийн бөхчүүд энэ олимпод харууллаа. Манайхан илүү оноотой мөртлөө сүүлийн хэдэн секундэд хамгаалж үлдэхийн оронд баярлан зугтааж, эсвэл сүрхий мэх хийх гээд хариу мэхэнд орж ялагдахыг нь харлаа. Өөрийгөө медаль авчихлаа хэмээн хэтэрхий эрт баярлан, тэмцээн дуусаагүй байхад гараа даллан гүйж байгаад торгуулчихаж байна. Нүдэнд нь их мөнгө харагдаад сэтгэлээ барьж дийлээгүй байх. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурсныг дэлхийд хосгүй өндөр амжилт үзүүлж буй япон тамирчид үлгэрлэж байна. Олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно сэтгүүлчийн “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” гэсэн асуултад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Надад ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулсан байдаг.
Амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр өндөр цалин өгдгөө одоо больё. Амжилт гаргавал тухай тухайн цагт нь ахиухан нэг удаагийн урамшуулал өгсөн шиг өгдөг болбол хавьгүй эрүүл, зөв шийдвэр болно. Байнгын урамшуулал, зүгээр өгдөг мөнгө хүнийг мал болгодог. Зүв зүгээр сууж байгаад цалин авдаг хүн ажил хийдэггүйтэй адилхан юм шүү.
Орчин цагт спортын амжилт гаргана гэдэг нэгдмэл сайн менежмэнт, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үр дүн байдаг. Үүн дээр шударга өрсөлдөөн, тухайн тамирчны уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар, хурд хүч нэмэгддэг гэдэг. Энэ бүхэн алдагдаж, налгар задгай, дүр эсгэж олон жил амьдарсныхаа үр дүнг бид амслаа. Дүр эсгэнэ гэдэг зөвхөн тамирчдад хамаатай бус монголчууд бүгдээрээ хэлбэр хөөж амьдардгийн тод жишээ энэ юм.
Одоо спортын холбоодын удирдлагууд, багш дасгалжуулагч нар нь өөрчлөгдөж солигдох биз ээ. Дүрэм журмандаа өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтаар шилдэг менежер, дасгалжуулагчийг гаргаж ирдэг болъё. Үндэсний шигшээ багийн тамирчдын цусыг сэлбэж, шинэ бодлого, шинэ боловсон хүчнээр салхи оруулахгүй бол Японы олимпод ч бид хэн нэгэн шүүгчид гомдож, бэртэлтэй тамирчнаа өрөвдсөөр медальгүй сууж байх нь байна шүү.
Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг сонирхуулъя.
Зодог тайлсан тамирчид:
1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт
З.Ойдов-7.5 сая
2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая
3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдбамба-5.5 сая
4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая
5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая
6.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат-3.5 сая
7.Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин-3.0 сая
8.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая
9.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат,
Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая
Зодоглож буй тамирчид:
1.Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр-7.0 сая
2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг-6.0 сая
3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт-4.5 сая
4.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-4.0 сая
5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа-3.0 сая
6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир-2.5 сая
gjs · 2016/09/19
setgel zutgel hudulmuruuruu mgl ulsiinhaa neriig delhiid duursgaj ywaa ue ueiin tamirchdaa yund ad uznem boltsgoo
Зочин · 2016/09/01
Энэ урамшууллыг больсон нь дээр. Тэгэхгүй бол гар хөлөө толгойгоо ажиллуулахаа байлаа
hi · 2016/09/01
zoboo zob demjij bna
Зочин · 2016/08/31
Амжилтаа ахиулхад нь хамгийн дээд амжилтаар нь өсгөөд өгнө биз.давхар өгөх нь угаасаа тэнэг асуудал шдээ.шал мал юмдааааа
Зочин · 2016/08/31
2үзүүлэлтээр нь давхар өгөх хэрэггүй шдээ.тийм юм мэддэггүй тэнэг малууд байх гэж....
Зочин · 2016/08/31
Бол олимпийн алтан медалийх нь урамшуулалыг нь л өгөхөд болно шдээ
Зочин · 2016/08/31
Урамшуулах нь зөв ч шал тэнэг шийдчихсэн шдээ анхнаасаа.жишээ нь:олимпийн алт,дэлхийн аврагын мөнгөн ммедалтай
boli · 2016/08/31
tatvarin mongig heden sayar ni zugeer suugd idej bga tamirchdi in mongig tsetserleg bariul jil bolgon huuhduud bayarlandaa hairan mongo
Зочин · 2016/08/31
Ovoo yum bn shdee
Zochin · 2016/08/31
Ingej ih mungu uguh ni buruu manai ymar ediin zasagtai bilee ard irged min her amidarch bga bilee ene buhniig bodoltsoh heregtei l dee shuudhan helehed buruu
Зочин · 2016/08/31
za ene arai dendeje ee. ene erguu setguulchiig hoogoochee. neg odor ch beltgel hiij uzeegui mal yugaa ch medeh bilee dee
Zochin · 2016/08/30
Tool doo.Hed bna.Huurhii hedhen tamirchnaas haramlaad
Зочин · 2016/08/30
uuniig bolih htei ard tumen yduu bhad shal balai
Зочин · 2016/08/30
Мөнгө нь ихдээд цатгалдаад байхаар ингэдэг юм мөнгө өгөхөа боль
Зочин · 2016/08/30
ДАВХАРДУУЛЖ ӨГӨХИЙГ ӨӨРЧИЛЖ ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТААР НЬ Л ӨГВӨЛ МАШ ЗӨВ.БИ НЭГИЙГ НЬ Л АВИЙ
Зочин · 2016/08/30
БИ ЭНЭ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ХҮРТДЭГ ХҮН БАЙНАА.ЕР НЬ БОЛ ӨГӨХ НЬ ЗӨВ.
ork lalar · 2016/08/30
uneniig helhed delhiin busad ornuud bidnees hamaagui undur shagnal ugdug singapur 750'000$ ugdug teglee ch ted nar mungunii tuluu bish uuriin amjiltiin tuluu bidnii umnuus nuur tsarai bolj oroltsoj baigaa naad surug ork zangaa hay lalraa
Зочин · 2016/08/30
Төгсцогтыг сонирхогчийн боксоос мэргэжлийн боксруу орсныг ч мэдэхгүй юм байж.
Ммэдэхгүй зүйлийнхээ талаар арай л муухай туйлширсан юм бичих юмаа!!!
Зочин · 2016/08/30
ataarhalaa gj.
Зочин · 2016/08/30
demii hoolnii savuudad ogdogoo boli!ochnoon ulsiin mongo vrj bj medal avsan bolchihood davartsan bna sh d!bas dahin baingiin tetgeleg!ter serdamba mamba bol hudlaa shv!
Зочин · 2016/08/30
zochin.amjiltgvi bga hvmvvsiig tvdgelzvvlj bagsh,dasgaljuulagch nart n olgoj bh heregtei!Elbegdorj bagsh nariig orhigduulj shiidver gargasan!
Зочин · 2016/08/30
olimp delhiin medaltai humuus awaj bga shigshee bagiin busad n sariin 350 myngaa awaal zutgej ywaa shuu aziin awargaas medali awaad ulsaas ym ugdugui shuu de teghed uur ornii undesnii shigshee bagiin tamirchid ugui yadaj 2000$ ehlej bga tsalin ni
Зочин · 2016/08/30
Zuw zuw
Зочин · 2016/08/30
Neg ogoodl boloo yum bis uu nasaar ni car bur ogdog uher mongolchuudiin l teneg gargasan shiidver yaduu buurai oron bj yugaa ogoh geed bgaa yum be bolih heregtei
Зочин · 2016/08/30
hariutslaga gej yum mongold alga yalbal ingene yalagdval ingene gesen todorhoi huulitai baih estoi
Ц. Мийгаа · 2016/08/30
Энэ бол бодох ёстой асуудал. Саяын олимп монголчуудын голыг үнэндээ харлуулсан шүү. Амжилт гаргаад ирсэн үед нь олигтойхон шагнал, урамшил олгож байх хэрэгтэй юм шиг байна. Байнгын өндөр урамшуулал өгдөг улс орон манайхаас өөр байхгүй. Нэг удаа л овоо юм өгчихдөг байх юм. Ийм системд шилжих хэрэгтэй. Саяхан нилээд олон улсын олимпын медалтнууддаа олгодог нэг удаагийн шагнал урмшууллыг улс бүрээр нь нийтэлсэн харагдсан. Олон хүн уншаа биз дээ. Тэгэхээр нийтийн саналыг харгалзан шийдэх асуудал. Монголчуудын олонхи нь ямар саналтай байна. Тэгж л шийдэцгээе.
tungalag · 2016/08/30
oyuni byadaa unelj surmaar yum.
Өвгөн · 2016/08/30
Улс орноо дампууруулсан ерөнхийлөгч Элбэгдорж тамирчдад сар бүр 4-7 саяын шагнал олгож эхэлсэн нь буруу байж.. Олимпод маш их зардал гарган байж 50 шахам хүнээ явуулах хэрэггүй байж. Дараагийн олимпод цөөхөн сайн хүнээ оролцуулах нь зөв.
Спорт сонирхогч · 2016/08/30
Танайх шиг том сайт ийм мэдээлэл бичиж байна гэдэг маш харамсалтай байна. Хэтэрхий нэг талыг барьсан үнэнээс зөрсөн мэдээлэл байна. Бүх залуу нас эрүүл мэнд гэр бүлээ золиослон байж маш цөөхөн тамирчид амжилт гаргадаг. Залуу байхад нь ашиглачихаад зодог тайлхад гудамжинд хаядаг байсан цаг саяхан. Улсаас тэтгэмж өгөх шийдвэр харин ч тамирчдийн амжилт гаргах хүслийг улам нэмсэн.
Зочин · 2016/08/30
yum bas l sonin shu gadaadad doctoriin zereg hamgaalaad sain chanartai olon ulsiin setguuld erdmiin ajilaa hamgaalaad irsen hund mungu uguh ni bitgii hel haaguur jugaalj ybaad ireb nadaa yutai irsen gej l ugttad uls da. bieiin tamir oyunii tamir end adilhan huls huch tevcheer buh yum shaardagdaj baigaa
zochin · 2016/08/30
gants udaa mungun shagnaliign uguud nasan turshiin sar buriin mungu olgodgogiig bolih heregtei. uls oron getsuu tadaj bhd. buh humuus tanuulj bhad chin
Зочин · 2016/08/30
tokyo2020 oor medaliin chanaraar ehnii 10 oroh heregtei odoonoos beltgelee hii amjilt mungu bn uur yu heregtei yum beltgelee hiigeed budaa bolgiod ug
Зочин · 2016/08/30
Шигшээ багийн тамирчидын сарын цалин 350 мянган төгрөг байдаг тэгээд хүний тоо хязгаартай байдаг гэсэн. Тэгээд ийм цалин аваад байж байх ёстой юу? Арай ч дээ та нар болилдоо яахавдээ зүтгээд амжилт гаргаж байгаа хүмүүсээ шагнах л хэрэгтэй шдээ.
Зочин · 2016/08/30
Huuchin SOTSI deglemiin uyed amjilt gargaagui tamirchidaa shuud Namiin tuv horoon deer duudaj hariutslaga tootsoj gert n hariulalgui shuud beltgeld n gargadag bsan? Odoo ch bas hariutslaga huleelgeh heregtei? Tatwar tulugchdiin munguur tsalinjij bgaa yum chin hariutslagaa bas huleej surah heregtei...
Зочин · 2016/08/30
Devjeeen deer garahdaa buur suns suld n uhchihsen amitad shig l.... Shuuhees yal awaad garch bgaa yum shig l haragdah yum? Manai tamirchidiin ahui amidral hamaagui deerdsen unaj yawaa mashin amidarch bgaa ger oron geed l bugd saijirsan? Iluu harj beluu doloohiin orond beltgel surguuliltaa hiivel deersen? Mungutei hun bolgoniig dagaj guigeed songuuliar biee unleed l hereg alga? Naad avch bga shagnal uramshuulal chin ihtenuu gehees bagdaagui
яадаг юм бэ · 2016/08/30
монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа тамирчидаа ингэж урамшуулалгүй яадагиин өөр бидэнд бахархах юм юу байгаа билээ. эцэст нь монголын л нэр шүү дэээ. урамшуулал харин ч бага байгаа шүү. энэ зэргийн мөнгийг цахын нэг луйварчин гарын үсэг зураад иднэ ш дээ
Зочин · 2016/08/30
nice
Зочин · 2016/08/30
PAAAAAA TUVSHINBAYR ZUGEER BAIJ BGOOOL 1 JILIIN DARAA GEHED 84.000.000 SAY TOGROGTEI BOLDIIM BNSHDEE BANKIND HIIVEL XYY NI BUUR TALIIGAD OHNO GEJ BGAA.
Зочин · 2016/08/30
Монгол гэдэг нэрийг Дэлхийд мандуулж гайхшруулсан шатрын аварга хүүг хэн тоолоо??? Ядаж тэмцээнд орох зардлыг нь улс өгсөн билүү. Олимпид медаль аваад тэгээд улс төр хөөгөөд зарим нь хурган дарга гээд солиороод явцгааж бгаа биздээ. Бадар-Ууган байна, Сэрдамба байна, Түвшинбаяр байна.
Зочин · 2016/08/30
Бас энэ Ням очир бна бараа сураг нь ч алга. Тэр төгсцогт бүр ханаад хувийн амбицаа хөөгөөд яьчихсан улс бол арай л эрхлүүллээ шд одоо больцгоо зүгээр амжилт гаргаснн юмгүй ямар онигоотой олимп болов оо хэрэггүй юмнууд
Зочин · 2016/08/30
Дасгалжуулагч нарыг сайн бэлдэх хэрэгтэй гэдэг Банди багшийн үг үнэн шүү. Дасгалжуулагчдын тактик дутагдаж байналээ.
Зочин · 2016/08/30
Яасан нөгөө Лондонгоос сүрхий медаль аваад бсан Батцэцэг этр?? Чацага царайлаад эхний барилдаандаа турсагаа хуулуулаа биз дээ үнэн арчаагүй мал энэмууд цалин өгч яадын
Zochin · 2016/08/30
Zodog tailsnaas ni hoish ogoh heregtei
Зочин · 2016/08/30
Дараагийн олимп болон ДАШТ хүртэл нь гэсэн циклтэй болговол зүгээр дэ.Хэрвээ өмнөх тэмцээнээсээ медалийн өнгөө өөрчилбөл 2дхин нугалах ч юмуу г.мэт.Арай л их байгаа шүү үнэндээ.Эсвэл тэтгэвэрт гарснаас нь хойш насан турш ч гэх юмуу олон гаргалгаа байна.Яг үнэндээ би ч бас ОЛИМПИЙН үеээр ингэж коммент бичээд л бсн.толгойнд нь мөнгө бодогдоод гэж.
Зочин · 2016/08/30
Shagnal ugdug baihad boloo bishuu.Tsalintai juulchid bolood bnashdee.Ochij neg temtssen dur uzuulchiheed. Busad ornii
Undesten · 2016/08/30
Shuugchiin tsalin nemeed shudraga es togtson uu ,avligaliin une n nemegdsen! tamirchidiin uramshuulal uguud amjilt nemegdsen uu ,ted gyls neg temtseend turuuleed zodog tailah ,beltgelee hiihgui bh handlaga garsan,Badar uugan serdamba nariig har! uramshuulalaa zogsoo
зочин · 2016/08/30
Ямар мал нь яаж ийм юм боддог байнаа тархиний тураалтай мал вэ зүгээр гүйгээд хөлсөө гаргаж үзээгүй л нөхөр бичсэн байх .
Зочин · 2016/08/30
зөвөө, Сар бүр ийм их мөнгө олгоод байгаа болохоор сэтгэл ханасан байна. юу ч хийхгүйгээр зүгээр мөнгө авна гэж юу байхав. Тэгээд хэрэв олгоё гэж байгаа бол 4 жилийн циклд буюу дараагийн олимп хүртэл олгох хэрэтэй.
Зочин · 2016/08/30
Avah ystoi heden zuun hun bnau ene tsohon amjilt gargasan humuuse uramshuulahgui teged yahuu keyboard uudaa
Зочин · 2016/08/30
зөв мөн давхардуулж олгодогоо зогсоож аль нэгийг нь өгч болно. Ялсан ялаагүй энэ л мөнгө аьах юм чин нээрээ л ялах гэж тэмцэж хүч хөлсөө гаргах хэрэг байна уу? Тиймээс энэ өндөр цалинг бас л хасах хэрэгтэй. Энэ жилийн олимп эсвэл цагийн зөрүү, эсвэл гэмтэлтэй, эсвэл буруу шүүсэн гэдэг шалтгаантай байлаа. Харамсалтай. Дэндүү харамсалтай, хариуцалага тооцох механизм байдаг бол хариуцлага тооцох хэрэгтэй, Зарим нь бол зүгээр зугаалж орон үзэж байгаад ирж байгаа ш дээ.
Хасу · 2016/08/30
Бэлтгэо хийхэд мөнгөгүйл гд бсан.Төр,ард түмэнтэйгээ туслаад,өндөр цалин хангамж,бүх талаар нь туслаад олимпод явуулсан.Харамсалтайн нэг л их зан гаргасан хөшүүн хүмүүс! Эд нарт хариуцлага тооцохгүй.Сар бүр олгодог.Өндөр цалин хангамжийг зогсоох хэрэгтэй.Бусад улс оронд нэгл удаа шагнадаг.Түүнээс сар бүр өгөөд бдггүй! Эдийн засаг хүнд бгаач тамирчдад гар татаагүй харамсалтай Ямба нь ихдэж!
Зочин · 2016/08/30
teneg l yum bichsen bna vvniig ataarhal gej nerlye daa
ene hvreh gej hvvhdvvd hicheene sh de hudulmur shvv dee yamar cham shig com nii araas muulaad bichij bgaa bish
монгол. · 2016/08/30
Шатлан өсгөж болно ш дээ. Олимпийн хүрэлд сарын 2 сая. Аан тэрийгээ ахйулаад мөнгө болговол 4 сая. Тэрнээс биш 2 нэмдэг нь 4 = 6 сая болгох буруу гэх гээл бна л даа.
Зочин · 2016/08/30
Төмөрхүлэг гэж мал Монголын нэрийг сайхан баасттдаг
Зочин · 2016/08/30
ЗӨВӨӨ ЗӨВ