Эмэгтэйчүүдээс илүү жүжигчдийн зургаас
2013/10/07
“Х-ТҮЦ” хамтлагийг хошин урлагийнхан дотроо хамгийн чадварлаг нь хэмээн үзэгчид онц дүнг дуу нэгтэй өргөдөг. Тус хамтлагийн жүжигчин Н.Онон нь "Болсон явдал", " Миний хөрш чөтгөр”, “Аравт" түүхэн сэдэвтэй кинонуудад тоглосон тэрбээр эмэгтэй хүний дүрд тун чиг сайн хувирч чаддаг гэж олонд сайшаагддаг жүжигчин. Тэгвэл хамгийн сүүлд түүнд эрэгтэй хүн дурлаж байсан удаатай. Түүнийг "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд эмэгтэй хүнтэй андуурсантай нь холбоотой аж. Айлын эрх жаал, аагтай эхнэрийн дүрүүдэд чадварлаг тоглодог тэрбээр нэгэн ярилцлагадаа өөрийгөө жүжигчин Том Крузтэй адилхан өндөртэй гэжээ.
Түүнчлэн “Х түц” продакшнаасаа өрх тусгаарлаж “Эмоци” нэртэй продакшн байгуулан, захиралаар ажиллах болсон жүжигчин Д.Түвшинтөрийг хүмүүс Төтө гэдгээр нь таних бизээ. Тэрбээр эмэгтэй хүний дүрийг тун чадварлаг бүтээдэг нэгэн.
Хамгийн анх Ахмадуудын холбооны тэргүүн Баасан авгайн дүрд тоглож байсан тэрээр цаашид ээж, эмээ гээд эмэгтэй дүрд тоглосоор байгаад сүүлдээ дүрээ бүтээхэд тун амархан болсон гэнэ.Түүний хувцасны цуглуулганд хоёр гурван туфль, ээмэг, даашинз гээд овоо хэдэн хувцас байдаг ба түүнийгээ ч эмэгтэйчүүдээс дутахааргүй сайн эдэлж хэрэглэдэг байна.
Жүжигчин Н.Онон болон Төтөгийн эмэгтэйлэг төрхөө үлдээсэн зургаас...
Зочин · 2013/10/19
egduutei gedeg ni
Зочин · 2013/10/09
ha ha
Зочин · 2013/10/09
hehe hugjiltei yum aa
Зочин · 2013/10/09
kkkkk estoi hoorhon yumaa chadwarlaga bas mundag jvji****d shvv amjilt
Зочин · 2013/10/08
za***a yanzin bsan bna shd
Зочин · 2013/10/08
good life
bi · 2013/10/08